НӨАТ наймаачдыг шахаж унагах эрсдэлтэй
2015/12/07
Он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ирэх оны нэгний өдрөөс эхлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болно. Өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авна гэсэн үг юм.
Мөн сар бүр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий урамшуулал, сугалаанд оролцож мөнгө хожих боломжтой.
Улсын төсвөөс 1 тэрбум гаруй төгрөг зарцуулж хийсэн НӨАТ-ын урамшуулалын системээр төр зах зээлд мөнгө төлөхгүйгээр нууцаар оролцдог далд наймаачдыг ил болгохоо гол зорилгоо болгосон гэдгээ мэдэгдсэн. Одоогийн НӨАТ-аас төсөв бүрдүүлэх мөнгөн дүнг нэмж тооцоложээ.
Гэвч энэхүү хууль нь бизнес эрхлэгчдэд халтай бөгөөд өрсөлдөх чадварыг боомилох аюул нүүрлэх эрсдэл өндөр гэнэ. Энэ талаар эдийн засаг А.Цолмонтуяа "Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлдөнө. Тэгээд үнэтэй зарж байгаа нөхдүүд нь шахагдан гарч, хямд борлуулж байгаад нь акт тавина. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байгаа юм. Энэ бол Монгол улсад хэрэггүй хууль" гэв. Түүний хэлж буйгаар бол нэг талх жижиг дэлгүүр НӨАТ ороогүйгээр 1000 төгрөгөөр зарагдаж байхад, НӨАТ оруулсан үнээр 1100 төгрөгөөр худалдаж авах юм байна. Ингэхээр жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах аж. Нэг ёсондоо НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Иймд иргэд яг адилхан талхыг хямд зарж байгаа газраас сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болно. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнээ хямдруулж, эрүүл бусаар өрсөлдөхөөр өөр зам үлдэхгүй гэж эдийн засагчид харж байна.
Ийнхүү шударга бус өрсөлдөөний зах зээлд бий болгож хямарсан иргэдээ цөхрүүлсэн шигээ хэдэн наймаачдаа замхруулах нь бололтой. Угтаа бол НӨАТ нь наймчдаа дэмжих нэмүү өртөгийг бий болгох талаасаа ашиглагддаг. Гэтэл манай улсад аж ахуй нэгжүүддээ татварын хэлбэр болж, дарамт учруулдаг болсон. Үндсэндээ сонгодог жишгээсээ хазайжээ. Татвар ноогдоогүй бараа авч байх нь бизнес эрхлэгчдийн өрсөлдөх зөв алхам болдог гэж эдийн засагчид онцолдог.
Монгол Улсад 620 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж бизнес эрхэлдэг. Харин эдгээрийн 3.5 хувь буюу 21 мянга орчим нь НӨАТ-ыг төлдөг юм байна. Үлдсэн 600 мянга орчим нь татвар төлдөггүй.
Зочин · 2015/12/07
Энэ ч дампуу юм болох байхаа. Эцсийн эцэст ард түмэн л хохироод үлдэнэ. АН ёстой газрын гаваар ороосой.Ард түмэн минь дахиж л алдав даа. Тэгвэл монголоо алдана шүү.