Дөрвөн аймгийн иргэн гэрээсээ гараад ор сураггүй болоод байна. Тэднийг аймгийн Онцгой байдлыг бие бүрэлдэхүүн эрэн хайж байгаа юм.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 28 настай эмэгтэй энэ сарын 2-нд модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дүгээр байрны 36 тоотод оршин суугч 52 настай эрэгтэй энэ сарын 4-нд гэрээсээ гараад одоо хүртэл ирээгүй байна.

Говьсүмбэр аймгийн 5 дугаар багийн “Архөтөл” гэдэг газар малчин 42 настай эрэгтэй энэ сарын 7-нд гэрээсээ гараад хоёр хоног сураггүй болжээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Хотонгийн-Ам” гэдэг газар 45 настай эрэгтэй малчин энэ сарын 8-нд гэрээсээ гараад алга болжээ.

Т.Буянаа