Найман хувийн зээлийн төлөлтөд өөрчлөлт орохгүй
2015/12/10
Байрны зээлийн хүү 8 хувь байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн иргэн А.Базар одоогоос гурван сарын өмнө Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг.
Улмаар ҮХЦ-ээс шийдвэр гарч 8 хувь байгаа нь Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэсэн нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлаар өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна. Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзэж холбогдох тогтоол гаргасан.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын захиалгаар 8 хувийн зээлийг зогсоолоо гэсэн агуулга бүхий мэдээлэл өчигдрөөс эхлэн гарах болсон .
Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлэл мэдээллийн төлөөлөгч Ж.Нэргүйгээс тодруулахад:
Улс төрийн аль нэг намын шийдвэр биш. Иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуулийг зөрчсөн эсэхийг үндсэн хуулийн цэц хэлэлцсэн болохоос биш аль нэг намын шийдвэр яриагүй. МАН-ын захиалга бол байхгүй. Иргэн хүний гомдлоор үүсдэг. Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол мэдээлэл гаргадаг. Үүний дагуу маргаан үүсгэгдээд дунд суудлын хуралдаан хийсэн. Дунд суудлын хуралдаанаас үндсэн хуулийн цэц зөрчсөн гээд шийдвэр гарсан байгаа. Тэгээд дунд суудлын хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасаныг их хурал авч хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн тогтоол гаргасан. Их суудлаар өнөөдөр үндсэн хуулийн цэц хуралдаад шийдвэр гаргасан юм. Тэрнээс биш хууль зөрчиж аль нэг намын талд шийдвэрийг гаргана гэж байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяр:
“МАН орон сууцны зээлийн хүүг 8 хувь байсныг зогсоож 20 хувь болголоо гэсэн гүтгэлгэ мэдээллийг Ардчилсан нам зохион байгуулалттайгаар тараалаа. Энэ асуудлыг судалж үзэхэд МАН-тай ямар ч хамааралгүй. Импотекийн зээлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд МАН-ын гишүүн бус иргэн н.Базар гэж хүн хандсан байна. Хоёрт, Энхбаяр үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудлаар ҮХЦ-д хандсан. Үүнийг л хольж ойлгоод, зориуд мэдэн будилж, гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг тараасан. Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулна. Сөрөг хүчин 8 хувь байсан зээлийн хүүг болиод 20 болгож болох уу? Ийм тэнэг улс төр гэж байхгүй. Сөрөг хүчний шахснаар болдог асуудал биш. Тиймээс энэ асуудлаар ҮХЦ болон холбогдох байгууллагуудаас тодруулга авна. Ийм мэдээлэл гаргасан байгуулагуудыг шүүхэд өгнө. Ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх болно.” гэв.
Хуульчдаас энэ талаар тодруулахад ҮХЦ-ийн дүгнэлтэд 8 хувийн хүүтэй холбоотой дүгнэлт гаргаагүй. Тэгэхээр 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх эсэх нь тухайн банкны асуудал болж байна. Харин 8 хувийн зээлд хамрагдсан иргэд зээлийн хүүгээ 8 хувиар төлдөгөөрөө төлөөд явах юм. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлийн 8 хувийн хүүтэй байх хөтөлбөр нь Монголбанк болон Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ямар нэгэн шийдвэр гаргаагүй тохиолдолд иргэд 8 хувийн хүү төлөөд явах юм байна.
А.Баярмаа
хэцүү · 2015/12/10
Энэ 8%-н зээл чинь танил талгүй бол олддогүй юм б.алээ шүү. Үнэн хэцүү нийгэмд амьдарч б.а даа.
bb · 2015/12/10
Голомт банк санхүүжилт байхгүй гээд зээл гаргахгүй юмаа. Нэг байр авах гэж бүтэн жтл хүлээж б.а
chimgee · 2015/12/10
Ard tumneer togloj blgui ard tumneen urund oruulchaad odoo bas yah geed bga yum
chimgee · 2015/12/10
8 huviin zeeld uurchilt oruul ard irged dain gargna gej yarij bhig sonsloo ihenh zaluuchuud maani zeeltei bga bha
толгой тасдагч · 2015/12/10
хөгийн лаларууд дандаа олон юм хуцна зайлаарай лаларуудаа амндаа боовоо хийгээд зайл пиздаа
Зочин · 2015/12/10
ard irgedeeree toglodog maluud