Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчний тэргүүн эгнээнд явдаг. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон.

Багаасаа л урлагаар аялаж байсан гэдэг. Түүнийг загварын ертөнцөд цахиур хагалах хүчтэй өрсөлдөгч байсан хэмээдэг юм билээ. Гэвч тэр урлагийг сонгосон. Сүүлийн үед цахим ертөнцөд нээлттэй байх болсон. Энэ нь магадгүй шар хэвлэлээр гардаг шар бор ярианаас үүдэлтэй байх.Олны танил хүмүүс хэл амнаас эмээж явдаг. Тэрбээр өөрийн ялдам, секси төрхийг бүтээсэн гэрэл зургаа цацаж дуу алдуулав. Үнэхээр гайхалтай.