Монгол улсын эдийн засаг шалдаа буулаа. Улс төрчид сонгуульдаа анхаарлаа хандуулаад хэдэнтээ эдийн засаг гэж лоозондсоноо умартаж байх шиг.

Сонгууль эхэлсэнг өнгөрсөн долоо хоногт хотын гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгаа илтгэж байна. Тэгвэл өдгөө энэхүү бичвэр нь өөрчлөгдөж ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ? гэдгээ СОНГОГЧ ТАНЫ гавьяа хэмээн хариулж бичин өнөөх самбартаа өлгөжээ.

Ард иргэдээр дайжигнаад байна уу гэлтэй. Эрх баригчдаас "Монгол улсын өр 43 их наяд төгрөг байгаа энэ нь хэний гавьяа вэ? гэж асуувал тэд СОНгогч Таных гэж даапаалах бололтой. ДНБ-ний 180 хувь давчихаад байхад дахин өр авах талаар нууцаар хуралдаж чимээгүйхэн батлаад сонгуулийн дараа арилж өгөхөөр Төрд суугаа эрхмүүд улайрч байна.

2011 онд Монгол улс анх удаа гадаад өрийнхөө тухай дэлгэсэн. 1992 -2006 он хүртэл 1,5 тэрбум, 2011 онд хүртэл 4,1 тэрбум ам.долларын өртэй болж үүний тал хувийг Засгийн газар болон Төв банк үлдсэнг нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн өр эзэлж байжээ.

Эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт хасах руу уруудсан, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш уналтад байгаа улс өрөндөө баригдсаар та бидний үр хүүхдүүдэд өвлүүлэх үү. Ирэх онд дотоод, гадаадын бонд, “Чингис”, “Самурай” бонд, Хятадын зээлийн хүүнд, Үнэ тогтворжуулах зээлэнд үндсэндээ нэг их наяд төгрөг төлөхөөр байгаа. Гэтэл төсвийнхөө мөнгөний ихэнхийг энэхүү зээлийн хүүнд нь тавиад туучихна. Тэгээд цаашдаа яах вэ. Төр зээлсэн мөнгөө хуваарилахдаа бодолцож үзээгүй бүтээн байгуулалтад хамаг мөнгөө хийсгэчихсэн. Цаашдаа яах уу эргэлтэд хэрхэн оруулж хөрөнгө оруулалтаа гадаадад, дотоодоосоо хийх үү гэдэг тал дээр ухаанаа уралдуулаагүй. Н.Алтанхуягийн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр хэдэн хувийн компаниудын толгойг илж багагүй мөнгө сул өгсөн гэхэд хилсдэхгүй. Уг ажлын үр дүн нь хөрсөн дээр огтхон ч буугаагүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Гудамж талбайд сонгогч таны гавьяа гэж лоозондож байхаар цаашдаа эдийн засгаа сэргээх бодлогоо зөв явуулмаар байна. Бодлого ярихаар татвар татаасаа нэмээд ард иргэдийнхээ нуруун дээр хамаг ачаа болгоод өг гэсэн үг биш шүү. Тэгвэл хэн хэн нь гавьяагүй үлдэнэ.