Шинэ жилийн уур амьсгал орохтой зэрэгцэн хүмүүсийн сонирхлыг татдаг зүйлийн нэг нь хамтлаг, дуучдын үнэ ханш билээ.

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтдаггүй аж ахуйн нэгж, албан байгууллага гэж үгүй. Тиймээс энэ шинэ жилээр хэн, аль хамтлаг ямар үнэ ханшаар дуулах гэж байгааг сонирхлоо. Өнгөрсөн жил “Харанга” хамтлагийнхан хамгийн өндөр үнэтэй байсан бол энэ жил “Камертон” хамтлаг ханшаа нэмжээ. Тэд нэг дууг гурав, 3-5 дууг 6-10 сая төгрөгөөр дуулах гэнэ. Сүүлийн үед аливаа арга хэмжээг тусгай хөтлөгчөөр хөтлүүлэх болсон. Тэгвэл энэ жил баярын цэнгүүний хөтлөгчдийн ханш 1-1.2 сая төгрөг байгаа аж. Тухайлбал, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга нэг үдшийн цэнгүүнийг гурван сая төгрөгөөр хөтлөх гэнэ. Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Ч.Ичинхорлоо нар шинэ жилийн баярын цэнгүүнийг1.5 сая төгрөгөөр хөтлөн явуулах ажээ. Ингээд хамтлаг, дуучдын дуулах үнэ ханшийг танилцуулъя.

 

ДУУЧИД:

 

Гавьяат жүжигчин Б.Сарантуяа-хоёр дуу
3-5 сая /төгрөг/
Гавьяат жүжигчин Т.Ариунаа- хоёр дуу
3.5 сая
Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг- нэг дуу
нэг сая
“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд-нэг
дуу нэг сая
С.Сэрчмаа- гурван дуу хоёр сая

Наагий - нэг дуу нэг сая
Ноён Бондгор- нэг дуу нэг сая
Ч.Цэлмүүн- нэг дуу 800 мянга

A Cool- нэг дуу 500 мянга
Т.Эгшиглэн- нэг дуу 500 мянга
Э.Агиймаа- нэг дуу 500 мянга
BX- нэг дуу 500 мянга
Т.Амина- 1-2 дуу 500 мянга
Т.Бичүү- нэг дуу 500 мянга

 

ХАМТЛАГ:

 

“Камертон”- нэг дуу гурван сая
“Харанга”- 30 минут тутамд 8-10 сая
“Киви” - хоёр дуу хоёр сая,
“3 охин”- гурван дуу 3.5 сая
“Sweetymotion”- хоёр дуу 3 сая
“Мотив”- нэг сая 500 мянга
“A Sound”- нэг сая 500 мянга
“The Lemons”- нэг дуу 500 мянга
“Fire”- нэг дуу 500 мянга
“Sync”- нэг дуу 800 мянга

 

НИЙТИЙН ДУУЧИД:

 

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая
Г.Эрдэнэтунгалаг-гурван дуу хоёр сая
Д.Намсрайноров- гурван дуу хоёр сая500 мянга
Л.Болдбаатар- нэг дуу нэг сая 500 мянга
Л.Чулуунбаатар- нэг дууг нэг сая 500 мянга
П.Идэржавхлан- нэг дууг нэг сая 500 мянга
“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ-нэг дуу нэг сая
А.Түмэн-Өлзий-нэг дуу 500 мянга
П.Жимсээ- нэг дуу 500 мянга

 

Б.Сийлэн