Polit.mn сайтаас Н.Энхбаярыг шадар сайдаар томилохыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгыг 3 өдрийн турш явуулж байна.Өчигдөрийн 2О цагийн байдлаар гарсан дүнг та бүхэн харж байна.

 

 

Дэмжихгүй гэсэн нь 66%.Дэмжинэ гэсэн нь 34%.Санал асуулга эхлээд удаагүй байхад л ийм харьцаа гарч ирсэн.Зохион байгуулттайгаар ажиллаж дэмжинэ гэсэн саналыг нэмдэггүй л юм бол энэ харьцаа хэвээрээ байсаар дуусах нь тодорхой. Өмнөх санал асуулгаас харахад хэдэн өдрийн турш хадгалагдаж чадсан харьцаанд гэнэт өөрчлөлт орох нь тун ховор бараг байдаггүй.Үүнийг мэргэжлийн судлаачид ч хүлээн зөвшөөрдөг

 

Энэ санал асуулгын гол ач холбогдол нь Н.Энхбаярыг олон нийт хир зэрэг дэмжиж байгааг үнэн зөв харуулж чадсан явдал боллоо.

1.Санал асуулгын дүн үнэн гэдэг нь эргэлзээгүй.Учир нь Polit.mn,”Зууны мэдээ” сонин бол Н.Энхбаярын мэдлийнх.

 

2.Сонгууль дөхсөн үед хэн шадар сайд байх нь монголчуудад нэг их ач холбогдолтой сонин асуудал биш.Тийм учир санал асуулгад оролцогчид Н.Энхбаярыг төрд дахин гарч ирэх гэдэг талаас нь ойлгож эсэргүүцсэн дүр зураг харагдаж байгаа юм.Нэг үгээр хэлвэл Н.Энхбаярыг шадар сайд болох гэсэнд бус төр рүү дахин тэмүүлж байгааг нь олон нийт таашаахгүй байна.

 

Судлаач С.Гэрэлт-Од