Хямралыг гэтлэх ганц алтан боломж
2015/12/17
Монгол орон шударга олны тамын орон, шуналт цөөнхийн жаргалын өлгий болон хувирлаа. Үүнийг өөрийн өнцгөөс олж хараад “Хүүхдүүд минь, хүн шиг байгаад өгөөч” гэж төр, засгийн дээдсээс бүгдээс нь хүсэх санаа гэнэт төрлөө. Монголчууд “Шунал ихэдвэл шулам болно” гэж шууд л хэлдэг. Тэр утгаар ойлговол шулам гэдэг бол хөрст алтан дэлхий дээр хөлхөлдөж явдаг хүн төрхт амьтсын нэгэн сүрэг мөн аж. Шулмын сүрэг дотор энэ цагийн монгол дээлтэй шуламнууд манаргаж л яв- даг байгаа юм. Тэд хаанаас нь харсан ч орчин үеийн монгол хүн харагдана. Бүр дэндүү гоё хүн харагдана. Монгол хэлээр ярина. Магнаг торгон дээл өмсөнө. Аль л сайн машин хөлөглөнө. Нэлээд нь өндөр зэрэглэлийн мэр- гэжил боловсролтой, хэд хэдэн гадаад хэлтэй. Төрийн түшээ, сайд, дарга, аль нэг намын дээд тушаалтан ч байж болох талтай. Энэ цагийн дээлтэй шулам гэдэг нь малаар бол им тамгатай, амьтнаар бол өнгө зүсэмтэй, хүнээр бол цол гуншинтай байдаг. Жишээ нь авлигачид хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Мөлжигчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Мөнгө хүүлэгчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Хувиа хичээгчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Бусдыгаа хорлон хохироогчид нь хүн мөн үү гэвэл хүн биш шулам. Энэ цагийн дээлтэй шулам гэх тэд үнэн чанартаа хэн юм бэ гэвэл авлигачид, мөлжигчид, мөнгө хүү- лэг чид, хувиа хичээгчид, хорлог- чид л юм байна. Тэгэхээр шулам гэдэг бусдын зовлонгоор зоолж таргалдаг нэргүй араатнууд мөн бололтой. Дээлтэй монгол шулмууд өнөөдөр эх орныхоо зов- лонгоор хооллож байна. Ардчилал зах зээлийн зов лонгоор хооллож байна. Төр, засгийнхаа зовлонгоор хооллож байна. Түмэн ол ныхоо зовлонгоор хооллож байна. Эцэст нь тэд эцэг хуулийнхаа зовлонгоор хооллож байна. Мон- голд эдүгээ нүгэлт шуламнуудын нэн хүчирхэг засаглал нэгэнт тогтсон байна. Жаахан мөшгөж хэлбэл, энэхүү шуламжсан засаг- лал Монголын төрийг хавчиг үүрэг үүрч, хоёр саваа тулсан хөл нүцгэн бадарчин болгосон. Энэ засаглал монгол төрийн түшээ түшмэдүүдийг авлига, хээл хахууль хайсан албан тушаалын хэнээтэн болгосон. Энэ засаглал эгэл жирийн ихэнх хүнийг төрийн зарц, өрийн боол, дээлийн гол болгосон. Шуудхан хэлэхэд шуламнууд бол цөмөөрөө урвагчид. Төрөөсөө урвасан шуламнууд нь авлигачид болж байна.Түмнээсээ урвасан шуламнууд нь мөлжигчид болж байна. Монголоосоо урвасан шу- лам нууд нь мөнгө хүүлэгчид болж байна. Шашинаасаа урвасан шулам нууд нь хувиа хичээгчид болж байна. Энэ цагийн урвагч шуламнууд бол эрт цагийн Жамух эзнээсээ урвасан таван урвагчидтай ацаг шүдний зөрүүгүй адилхан байгна. Шулам ба шуламж сан засаглал нь манай өнөөдрийн нийгэм эдийн засаг, улс төр, ёс суртахууны гүн хямралд оруулсан гол гэмтнүүд. “Авлига авах, авлига авах улам их авлига авах”. “Мөлжих, мөлжих улам их мөлжих” “ Мөнгө хүүлэх мөнгө хүүлэх улам их мөнгө хүүлэх”, “Хувиа хичээх, хувиа хичээх улам их хувиа хичээх”, “Бусдыгаа хорлох, хорлох, улам их хорлох”, “Урвах, урвах бас дахин урвах”. Дээлтэй шуламнуудын таван их шуналыг товчхон томьёолбол нэг иймэрхүү. Гэвч энэ увайгүй шунал тачаал нь монголчуудыг мохоож, ардчиллыг алмайруулж эс чадна. Чингисийнхээ үлдээсэн нинжин сэтгэл, үнэнч нөхөрлөл, шударга ёсны уламжлалаараа хуяглан зэв- сэглэж хямралыг гэтлэн дэлхийн хөгжлийн дээвэрт гарах алтан боломж зөвхөн монголчууд би- дэнд л бий. Монголын нууц товчоог (МНТ) уншиж суухад хоёр Чингис хоорондоо нэг холдож, нэг ойртож, нэг тодорч, нэг бүдгэрч үзэгдэнэ. Хаан Чингис сэлмээ гялалзуулж сүртэй харагдана. Хүмүүн Чингис сэтгэлээ дэвсэн өмөлзөх нь өрөвдмөөр үзэгдэнэ. Хаан Чингисийг хамаг дэлхийн улс түмэн аль эртнээс анзааран судалсан. Бүр ул дол болтол шахам судалсан, судалсаар ч байх амой. Гэвч Чингис шиг аугаа хаан хараахан төрөөгүй л байна. Хүнийг нь хаячихаад хааныг нь авч болдоггүй юм хойно яалтай билээ. Харин хүмүүн Чингис дэмий хаясан дээс, сул хаясан сур адил хүн амьтанд торж харагдахгүй олон зууныг элээж одоотой золгожээ. Би түүнийг энэхүү 2015 оны зунаас л Монголын нууц товчооны онгож шарласан хуудаснаас олж харсан. Харахаар үл барам сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Нэгэнт ингэж мэдэрсэн болохоор хүмүүн Чингисийг би заавал эхэлж бичих үүрэгтэй төрсөн гэж итгэсэн. Эл итгэл үнэмшлээ ч чадан ядан бие- лүүллээ. Хүмүүн Чингис гэдэг нь жирийн бидэн шиг л хүн байсныг саяхнаас л таниад авсан. Бидэн шиг, тан шиг, над шиг эгэл нэгэн монгол хүн мөн байсныг МНТ бүр сайн ойлгуулж өгсөн. Тэмүжин бээр хар нялхаараа хал үзэж халуун чулуу долоосон хөөрхий нэгэн юм билээ. Татаарууд хорон санаа өвөрлөж яваад хайрт эцгийг нь хорлон Тэмүжин хүүг нялхаар нь өнчрүүлжээ. Бэхтэр түүнийг байнга дээрэлхэж байв. Тайчууд атаархан хорсохдоо амь насыг нь бүрэлгэх гэж зовоов. Дээрэмчид найман шарга морийг нь дээрэмдэж зугтаав. Түүний үзэж туулсан зовлон гашуун агаад бэрх юм. Тэгсэн тань тэр цагийн түүнийхтэй адилавтар зовлон зүдүүрийг өнөөдрийн XXI зууны монголчууд бас амсч эдэлж байдаг юм байна. Өнчирч байна уу. Өнчирч л байна. Өлсч байна уу. Өлсөж л байна. Есүхэйг хорлосон шиг хорон санаатан байна уу. Байж л байна. Бэхтэр шиг дээрэлхүү этгээд байна уу. Байж л байна. Тайчууд шиг атаархан хорсогчид байна уу. Байж л байна. Найман шаргыг дээрэмдэн хулгайлсан шиг хулгайч, луйварчид байна уу. Байж л байна. Харьцуулж харваас хүмүүн Чингисийг зовоосон шиг зовлон зүдүүр өнөөгийн мон- голчуудыг бас зовоож байна. Зов- лон бэрхшээлийн тухайд найман зууны өмнө ба хойно гэдгээрээ ялгаа байвч мөн чанартаа адилхан байна. Зовлон бол хаана, хэзээ ч зовлон л байдаг аж. Гэвч хү- мүүн Чингис өнөөгийн бидэн шиг зовлондоо уусан зохицож, амиа хоохойлохыг хүсээгүйгээрээ онцлог давуутай юм байна. Тэмүжин-Чингис гэх тэр хүн зовлон үзэх тусмаа сэтгэлийн хат сууж, нийгмийнхээ тэр зүдэг балай орчныг урван тэрслэгч хог шаарнуудаас цэвэрлэж ариут- гахаар тэргүүлэн тэмцэж, бүгдийг ялан дийлжээ. Тэр биднээс үүгээ- рээ илүү давуутай юм.Гэхдээ тэр хүн цор ганцаараа тэмцээгүй юм. Хань хамсаатнаа өөрөө бүрдүүлж чадсан нэг онцлог чадвар түүнд заяасан байна. Яг өөр шигээ үзэл санаа нэгтэй нөхдийг аядуу зөөлөн сэтгэлийнхээ сайхнаар соронздон цуглуулж, хамтдаа тэмцсэнээрээ тэр аугаа их ялалт амжилтад хүрсэн байх аж. Өнөөдрийн Мон- голын энэ бохир заваан орчныг зөвхөн олон зуун мянгаар, бүр саяар тоологдох хүмүүн Чингис л хамтын хүчээр цэвэрлэж ча- дах нь үлэмж ойлгомжтой байна. Хангалттай тооны хүмүүн Чингисгүйгээр Монголыг энэ цагийн тэр олон урваач шарваач, атаач матаачдаас цэвэрлэх арга зам байхгүй. Гэтэл тэдгээр олон зуун мянган хүмүүн Чингис нь эдүгээ хаана байна вэ. Монголд одоохондоо тийм олон тоотой хүмүүн Чингис байхгүй. Тэнгэрээс унаж, газраас ургахгүй. Гэвч гутарч гуних хэрэггүй. Боломж бий. Юуны өмнө найман зууны тэртээх хүмүүн Чингисийг нааш нь татаж, XXI зууны монгол орчинд нутагшуулан үржүүлнэ гэж нэг сайхан арга бий. Чингэж нутагшин үржих бололцоотой байдаг нь Чингис гэх тэр хүний өвөрмөц чанар мөн байгаа юм. Учир юун хэмээвэл тэрбээр онцгой төрсөн нэгэн бус зүгээр л эгэл жирийн монгол хүн мөн байсан учраас өсгөн үржүүлэх боломжтой байна. Энэ талаас нь харвал жирийн монгол хүн бүр хүмүүн Чингистэй адил чанарын хүн байх бололцоотой байна. Ямар ч нөхцөлд хэзээ, хаана ч зөвхөн Монголоо шүтэж явдаг тууштай хатуу байр сууриараа ялгардаг хүн бол хүмүүн Чингис яалт ч үгүй мөн билээ. Монголоо хайрлан бишрэх тухайдаа ижилгүй үнэнч хүн байсан нь МНТ-ны хуудас бүрээс харагддаг. Тухайлбал, тэр бээр монгол үндэстнээ шүтнэ, Монгол Улс гүрнээ шүтнэ, монгол хүнээ шүтнэ, монгол газар нутгаа шүтнэ, монгол хэл, соёлоо шүтнэ. Монгол төр ёсоо шүтнэ. Монгол мал сүргээ шүтнэ.
Монгол өвөг дээдсээ шүтнэ. Монголоо шүтдэг энэ үзэл итгэл бол хүмүүн Чингисийн амьдрал үйл ажиллагаа, тэр тусмаа амиа дэнсэлсэн аливаа дайн тулалдааны ганц зорилго болж байсан түүхтэй. Тэгэхээр Монголын ард түмэн зөвхөн Монголоо шүтэн бишрэх үзлийг хүлээн зөвшөөрч түүнийг тойрон хүрээлж нягтрах боломжтой юм. Үүнийг монгол түмэнд хэлсүгэй гэж надад анх харагдаж, танигдсан мөнөөх хүмүн Чингис үүрэгдсэн гэж ойлгож байгаа. “Хүмүүн Чингис” хэмээх нэгэн бэсрэг номыг саяхан бүтээсний учир ийм буюу. Монголоо шүтэх үзлээс гадна өрөвч нинжин сэтгэл, үнэнч ариун нөхөрлөл, эрс шударга зангаараа бусдаас ялгардаг Чингисийн дотоод мөн чанар гэж маш ховор нандин ертөнц бий. Монголоо шүтэх үзэл, Чингисийг шүтэх үзэл хоёр бол эцсийн дүндээ нэг зоосны хоёр тал. Аль аль нь XIII зуунд Монголыг дэлхийн зулай дээр өргөж мандуулсан шигээ XXI зуунд хүмүүн төрөлхтний хөгжлийн оргил тэргүүн дээр Монголыг өргөж гаргах тэнхээтэй нийтлэг үзэл суртал гэж харж байна.Монгол, Чингис хоёртоо хайргүй монгол хүн байдаг гэж үү.
Санамсар, болгоомжгүйн харгайгаар, хэд гурван халтар төгрөгийн ашиг бодож улс, эх орныхоо эрх ашгийг хохироох явдал хааяа үзэгддэгийг эс тооцвол тийм хүн байхгүй. Харин шунал нь ихдэж, монгол дээлтэй шулам болсон хэсэг нөхөд байгааг энэ өгүүллийн эхэнд дурдсан. Хэрэвхүйеэ миний энэ бодол үнэний хувьтай бол “Монгол” ба “Чингис” хоёроо хамтатган шүтэх үзлийг Монголын ард түмний нийтлэг үзэл суртал мөн гэж албан ёсоор зарласан ч болно. Ингэлээ гэхэд огт буруудахгүй. Зөвдөж л таарна. Учир шалтгаан гэвэл Засгийн эрх барьж бүхий аль нэг намын үзэл бодлыг нийтлэг үзэл суртал болгох боломж байхгүй. Нийтлэг үзэл сурталгүйгээр тууштай хөгжих боломж бас байхгүй. Сүүлчийн гарч ирсэн улс төрийн нам, хүчин нь өмнөхийнхөө, түүний дараагийнх нь бас түүний дараагийнх нь гэхчилэн устгаад хаячихдгийг 1990, 1996, 2012 оны сонгуулийн дараахь он жилийн явдал суудал үзтэл тодорхой харуулсан бус уу. Монгол Улсын хувьд ямарваа нэгэн анги намын үзэл бодол улс орныг хөтөлдөг байсан тэр дэг жаяг нэгэнт өнгөрсөн гэхээр харагдаж байна.
Эдүгээ цорын ганц гарц үлдсэн. Зөвхөн ганц гарц! Энэ бол монгол ба Чингисийг шүтэх үзэл санааг тойрон хүрээлж, шулмын засаглалыг шударга ёсны засаглалаар халах ганц зам бидэнд байна. Өөр өгөөжтэй, өөдтэй сайн арга зам байхгүй. Үлдээгүй. Бид Монголоо хайрлаж, хаан эцэг Чингисийнхээ гаргасан замаар явах ёстой. Түүнээс бусад нь мөхөл сүйрлээс өөрийг авчрахгүй нь тодорхой боллоо. Хүмүүн Чингис шиг өрөвч нинжин сэтгэлтэй, эрс шударга зантай, нөхөрсөг ханилгаатай, урвагчтай нөхөрлөдөггүй баймааж нь Монгол Улс Монголоороо хөгжих болно. Үүний тул түүнийг онцлов.
Х.ЦЭВЛЭЭ
Монгол Улсын Соёлынгавьяат зүтгэлтэн/
ха ха · 2015/12/17
Ер нь ойлгомжтой л юм бичсэн байна, гавьяат гуай? 80-85 оны залуучууд дотор л хүн төрхтэй хэсэг байгаа. Тэднийг олж гаргаж ирэх хэрэгтэй байна даа.