Оройн халуухан учралдаа өдөр нь бэлдэх таван арга
2015/12/17
Өдөржингөө хүүхдүүдтэйгээ тоглосны дараа эсвэл ажлаа хийн завгүй гүйсний дараа орой нь секс хийх ямар ч урам, хүсэл төрөхгүй байх нь бий. Хийхээр боллоо гэхэд урт удаан хугацааны оршил шаардаж, норох гэсээр байтал “үүр цайх” шахсаар ганцын л ард гарна. Өмнө нь ганц бие байхдаа бас хамт амьдардаггүй байхдаа бие биенийгээ хараад л сэрэл хөдөлдөг байсан бол одоо ар гэр, ажил амьдралдаа чи бага зэрэг түүртээд сексийг хүсэн хүлээхээ больчихсон байх. Чамд юу хэрэгтэй гээч? Сайтар бэлтгэл.
Яагаад “бэлдэх” хэрэгтэй гэж?
Мэдэж байна аа, хонгор минь. Урьд нь чамд үүнд бэлдээд байх шаардлага гардаггүй байсан шүү дээ. Бас зориулж бэлдэнэ гэхээр гэнэтийн биш, сонирхолгүй, адал явдалгүй, албан ёсны юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ гэрлээд олон жил болсон ч хайрттайгаа халуухан харилцаатай хэвээрээ байгаа бүх эзэгтэй нар өөрийгөө оройны чухал “үйл явдал”-д урьдчилан бэлдээд сурчихсан байдаг.
Хэрвээ чи биеэ урьдчилаад бэлдчихвэл нөхрийнхөө оршил хийх ур чадварыг дотроо шүүн, уур амьсгалыг унтраах шаардлагагүй, толгой дотор сэтгэл санаа хоёрдуулсан яаралтай ажлууд орж ирээд байхгүй, бас сексийн алхам тутамд өөртөө итгэлтэй чөлөөтэй байж чадна. Мөн бэлдлээ гээд “санаандгүй секс” мартагдана гэсэн үг биш бөгөөд харин ч та хоёрын унтлагын өрөө үүргээ сайн биелүүлэх тусам, үе үе тохиолдох гэнэтийн учралын тоо ч олшрох болно.
Өдөржингөө сексийн тухай ор тас мартчихаад орой болонгуут л гэнэт санах биш, өдөржингөө үүний талаар халуухан төсөөллөө өдөөчихөөд орой нь гагцхүү түүнийгээ ханатлаа гүйцээдэг болцгооё.
Бэлдэнэ гэдэг нь өдөржин сексийн тухай бодохыг хэлэхгүй. Даргатайгаа ярьж байхдаа ухаан санаагаа шал өөр газар төөрүүлж донгодуулахыг хэн хүсэх вэ? Эсвэл хүүхдээ бүүвэйлж байхдаа энэ талаар бодож зүрхлэх эмэгтэй бий гэж үү? Гэхдээ зөвхөн сексийн тухай бодолгүйгээр үүнд бэлдэх олон арга бий. Бүгдээрээ чамайг орой нь шууд хөгжилдөхөд саад болж байгаа саадуудыг нэг нэгээр нь авч хаяхад чиглэх болно.
1. Биеэ бэлд
Өвөл болохоор хөлийнхөө үсийг мартчихдаг бол зуны улиралд л та хоёрын секс илүү сайхан байх нь гарцаагүй. Зүгээр л “тоодоггүй” байж болох л юм л даа. Гэхдээ үсгүй хөл чинь чамд илүү таалагддаг нь үнэн биз дээ? Богино даашинз өмсөхдөө биш нүцгэн байхдаа өөртөө итгэлтэй байхын тулд илүүдэл үсэндээ санаа тавиарай. Хөл, гар маань үсгүй, толигор булбарай байна гэдэг бидний өөрийгөө сексигээр мэдрэх анхны алхам. Болж өгвөл умдагныхаа үсийг ч бас богиносгож засаад, аль болох цэвэрхэн болгоорой.
Үсээ авснаасаа хойш нэг цагийн дараа зөөлөн үнэртэй биеийн тосонд өөрийгөө булхуул. Ядарснаасаа эсвэл залхуурснаасаа болоод тос түрхэлгүй гарсаар байгаад хуурайшиж хатуурсан арьс чинь чиний сексийг үймүүлэх болно. Одоо бүх л биеийнхээ арьсанд гараараа хүрээд үз дээ? Хайртын чинь арьс чиний ийм толигор, өөгүй арьсыг шүргэхэд түүнд ямар мэдрэмж төрөхөөр байна? Сэрэл нь хөдлөхөөр гайхалтай болсон байвал бид бэлэн болжээ.
2. Хувцсаа бэлд
Чамайг “гэрийн а...й” шиг санагдуулдаг 50ш футболк, сул өмдтэй байснаас чамайг гайхалтай харагдуулдаг 6-хан ширхэг хувцастай байсан нь хамаагүй дээр. Өнөөдөр гэртээ ч, ажил дээрээ ч сайхан хувцасла. Үнэндээ жаахаан л илүү цаг зарцуулахад чи өөртөө үнэхээр сэтгэл хангалуун гарч чадна.
Мөн дотуур хувцасны хүч чадлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Чиний шүүгээнд зөвхөн хөхүүл ээжийн даруулга, сарын тэмдгийн турсик байвал өнөөдөр заавал өөртөө нэг шинэ хос дотуур хувцас худалдаж аваарай.
Хэрвээ чи өдөржингөө өөртөө таалагдаж чадвал орой нь түүний анхаарлыг өөрөө л түрүүлж татмаар сахилгагүй мэдрэмж төрөх болно. Биеийнхээ чамд таалагддаг 5 хэсгийг онцолж бодоорой. Хөлийн хурууд хүртэл үүнд тооцогдоно. Тэгээд зөвхөн тэр 5 хэсгээ ямар нэг аргаар илүү тодруулах хувцаслалтыг бодож ол.
3. Сексэд бэлдэнэ гэдэг нь өөрийгөө эрхлүүлнэ гэсэн үг
Эмэгтэй хүний либидог унтраадаг маш том хүчин зүйлсийн нэг бол ядрал юм. Зүгээр л ядарч, стресстэснээсээ болоод сексийг хойшлуулах тохиолдол хэчнээн олон билээ? Чиний өдрийн 24 цаг тэр чигтээ хүүхдүүд, ажил, нөхөртөө зориулагддаг бол өнөөдөр 40 минутыг ч болов зөвхөн өөртөө зарцуулаад үзээрэй. Энэ бол амиа бодож байгаа хэрэг биш бөгөөд харилцаагаа халуун дулаан хэвээр нь байлгахын тулд зарцуулж байгаа чухал цаг хугацаа шүү.
Хөөстэй ваннд хэвтэх, юм зурах, гадаа алхах, нэг гоё өгүүллэг унших гээд юу ч хийж болно. Хэрвээ үнэхээр тийм цаг гарч өгөхгүй байвал нөхөртөө энэ тухайгаа тайлбарлан тусламж хүсээрэй. Чамайг өөрийгөө эрхлүүлэх зуур тэр хүүхдээ хэдхэн минут харж байг.
Өөрийгөө гадаад орчноос тусгаарлан хэсэг зуур ч болов чөлөөлж өгвөл орой анхаарал чинь сайн төвлөрч, толгойд элдэв юм бодогдохгүйгээр зөвхөн сексээ бүрэн мэдэрч чадна.
4. Сексийн тухай бодох цаг гарга
Орой унтахаасаа өмнө аягаа угааж байхдаа эсвэл үсээ самнаж байхдаа хэдхэн минут сексийн тухай төсөөлөн бодоорой. Тэгвэл орондоо орсон хойно, аль хэдийнэ хөдлөөд эхэлчихсэн “галт тэрэг”-ийг жолоодоход хамаагүй амархан бөгөөд хурдан бас сэтгэл хөдлөм байх болно. Өөрийнхөө хамгийн дуртай эротик киноны хэсэг, сексийн дурсамжийг бодсон ч болох юм. Үсээ самнаж, унтлагын хувцсаа солих үедээ байнга сексийн тухай уран төсөөлөлд автаад хэвшчихвэл өдөр бүр өөрийгөө бэлтгэхэд тусгай цаг хугацаа шаардагдахаа болино. Өөрөөр хэлбэл, чи орой бүр л “бүх зүйлд бэлэн” байх бөгөөд ганцхан үнсэлтээр шууд өдөөгдөх болно.
5. Унтаж амар
Орой нөхрийгөө орж ирэнгүүт нь унтлагын өрөө лүүгээ дагуулж явахад чиний санааг юу зовоохоор байна? Маргаашийн хурал? Хүүхдийн угаагаагүй хувцас? Индүүдэх хувцаснууд?
Орой болохоос өмнө эдгээр санаа зовоох жижигхэн ажлуудаа гялс дуусгаад, үдшийг зөвхөн түүнтэйгээ өнгөрүүлэхэд зориулан суллаж өг. Бүсгүйчүүд бид ялангуяа гэрийн ажлаа оройн цагаар их төлөвлөдгөөсөө болоод орондоо орохдоо “юун секс мантай” болчихсон байдаг.
Хэрвээ чи урьд шөнө муухан унтсан бол оройн хоолоо хийхээсээ өмнө 30 минут дуг хийгээд ав. Сэргэг хүний л сэрэл хөдлөх болно. Тэгээд цаашдаа тогтмол сайн унтаж амарч байгаарай. Хэрвээ хүүхдүүд 6 гэж сэрдэг бол дор хаяж 8 цаг хангалттай унтах + 1 цаг нөхөртэйгөө эрхлэлдэхийн тулд та хоёр оройны 9 цаг гэхэд орондоо орохоор хичээх хэрэгтэй. Ингэхээр Facebook гүйлгэж харах, зурагтаар дуртай сериалаа үзэх цаг гарахгүй юм шиг санагдаж байсан ч нойроо сайн аваад, үүнийхээ ачаар орой бүрийг хамтдаа гайхалтай сайхан өнгөрүүлээд байвал та хоёрын амьдралд тэд нар огт хэрэггүй гэдгийг ойлгоно.