Жүжигчин Б.Амарсайханыг монгол төрхтэй хэмээн үзэгчид дүгнэдэг билээ. “Намайг Амараа гэдэг” хэмээх рекламаараа олноо танил болсон тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм.

 Одоогийн байдлаар "Уулын хөх сүүдэр",  "Тавилан", "Удирдагч", "Бөртэ чоно", "Боолын гэрээ", "Цасан охин" "Бодлын хулгайч", "Аравт" зэрэг кинонд амжилттай тоглоод байна. Тэрбээр залуу хүн мэдлэг, боловсролтой байх ёстой гэж үздэг бөгөөд Ирланд улсад гурван жилийн хугацаанд хэлний болон маркетингийн чиглэлээр суралцсан чадварлаг залуу. Суралцаж байх хугацаандаа Ирланд улсын “RTE1” телевизийн 16-40 анги бүхий гурван сериалд оролцон тоглосон байдаг. Жүжигчин Амараа залуу СТА-уудын тоонд багтдаг билээ.  

Тэрбээр жүжигчин мэргэжлээрээ ажиллахаас гадна Ирландад суралцсан  чиглэлээрээ буюу реклам сурталчилгаа, маркетингийн чиглэлээр хувийн компани байгуулан ажиллаж байна. Кино урлагийнхан ч түүнийг монгол царайтай хэмээн баатрын дүр санал болгох нь олонтоо байдаг аж. Жүжигчин хүн бүрт тоглож, амилуулахыг хүсдэг дүр байдаг нь тодорхой.  Тэгвэл жүжигчин Амараагийн хувьд Жамухын дүрийг бүтээх мөрөөдөлтэй гэнэ. 

Б.Хорлоо