Намар эдийн засаг сүйрнэ гэж намайг хэлэхэд манайхан сурснаараа намайг л хараасан. Үнэн тэнэг гарууд ш дээ, манайхан. Бүгдээрээ сонгуулийн өвчин тусаад, дараа нь наадамдаад. Одоо түмэн морьтон жагсааж солиорч байхад чинь эдийн засаг сүйрч байна. Энэ тухай товч өгүүлье.
 
Валют-санхүүгийн бүс
 
Манайх эдийн засаг гэнгүүт өөрийгөө “тоолоод” байдаг юм. Хэрэв нарийн үзье гэвэл валют-санхүүгийн аль бүсэд байгаагаа мэдээд, дараа нь “олон юм” ярьдаг байхгүй юу…
 
Яг ний нуугүй хэлэхэд манайх Хятад-Оросын валютын дундын бүсэд байдаг юм. Олон хүн уурлаж магадгүй боловч үнэн нь ийм юм. Энэ бүс нүдэнд харагдахгүй боловч бодитой, биетэй үйлчилдэг юм.
 
Үүнийг амархан нотолж болно. Эдийн засгийн хэд хэдэн даяар хямралыг Хятад болон Орос онцын их донсолгоогүй, харьцангуй тогтвортой даван туулж чадсан юм. Тэд өөрийнхөө эдийн засгийг л хамгаалсан хэрэг л дээ. Энэ нь манайд эерэгээр нөлөөлдөг юм.
 
Энийг хэлэнгүүт л Хятад, Оросын “тагнуул” гэж дууддаг дүүрчихсэн новшнууд Монголоор дүүрэн байх. Тэгээд чаддаг юм бол одоо яахыг хэлээд өг л дөө ?
 
Мөн Хятад, Оросын аль бүсэд байгааг “чи одоо хэлээд өг” гэх мангар тэнэг олон гарна гэдэгт би дэндүү итгэлтэй байна. Тэгвэл Орос, Хятад хоёр стратегийн хувьд зохицуулсан валютын бодлого явуулахаар аль бүс нь хамаагүй болдог юм гэж би хариулах байна.
 
Мэдээж тэдний зохицуулсан бодлого ганцхан Монголын эсрэг чиглээгүй боловч ганцхан долларыг баримжаалсан манай хөгийн эдийн засагт ихээхэн хөнөөлтэй байх нь ямар ч эргэлзээгүй юм.        
 
Бид сайн ажиллаад хямрал гайгүй өнгөрсөн гэж манай банкирууд, улс төрчдийн ярьдаг хэнээрхэл бол ёстой хөгийн тэнэг үг. Монголын банкирууд хэзээ ч, энэ яваа насандаа ч сайн ажиллаж байгаагүй…
 
Монгол Улс Хятадын юаны бүсэд орчихсон учраас Хятадын өөрийгөө хамгаалах бодлогын нөлөөгөөр манайх арай гайгүй өнгөрөөд байсан хэрэг л дээ.
Харин одоо байдал шал өөр болж байна. Энэ тухай л ярих гэсэн юм…
 
 
Хятад хэцүүхэн байна…    
 
Хятадын банкны системд хямрал нүүрлэж байна гэж олон улсын рейтингийн Fitch агентлаг анхааруулаад байна. Засгийн газрын зүгээс үнэлгээ өгч чадахгүй байгаа банкны салбар дахь мөнгө барьцаалах чадвар (ликвидность), “сүүдрийн” зээлийн хөөрөгдөл, санхүүгийн бүтээгдэхүүний эрчимтэй тархалт зэрэг нь энэ бүхэнд хүргэж байгаа аж.
 
Сүүлийн долоон жилд үзэгдээгүй мөнгө барьцаалах чадварын уналт Хятадад ажиглагдаж байна. Үүнийг банк хоорондын зээлийн долоо хоног тутмын өндөр хүү харуулж байна: 2006 оноос эхлэн Банк хоорондын санхүүжилтийн Үндэсний Төв тооцоолж эхэлснээс хойш энэ үзүүлэлт энэ 6 дугаар сард дунджаар 6,03 % болж дээд үзүүлэлтэд хүрсэн гэж Bloomberg бичиж байна.
 
Хөрөнгө оруулагчдын эрэлт унаснаас болж саяхан Хятадын Хөдөө Аж Ахуйн банк облигац байршуулах хэмжээгээ 31%-иар багасгав. Банкнуудын гадаад валют зарснаас хуримтлуулсан (энэ бол капитал орж буйг харуулах үзүүлэлт юм) юаны нөөц 5 дугаар сард ердөө л 66,9 миллиард юанаар (10,9 млрд $) өсөв. Энэ бол 2012 оны 11 дүгээр сараас хойшхи өсөлтийн хамгийн бага хурдац юм.
 
China Everbright Bank 6 дугаар сарын эхээр Хятадын Аж Үйлдвэрийн банкинд богино хугацааны зээлээр 6 миллиард юань төлж чадаагүй гэж мэдээллийн MNI агентлаг мэдээлэв. Дефолт Хятадын Аж Үйлдвэрийн Банкны мөнгө барьцаалах чадварын (ликвидность) нөхцөл байдлыг муутгаж банк хоорондын зах зээлд гинжин урвал үүсгэжээ.
 
“Ликвидностийн зарим асуудал бий болсонд бид анхаарлаа хандуулж байна. Ойрын саруудад энэ байдлаас гарах нь нэн чухал юм. Хэрэв түүнийг давж чадахгүй юм бол хүндрэл бидний тооцоолж байснаас илүү хурдан бөгөөд эрт өсөх болно” гэж Fitch-ийн Хятад дахь салбарын тэргүүн Шарлин Чу Bloomberg Television-д өгсөн ярилцлагадаа сануулсан байна.
 
Хятадын санхүүгийн сектор Төв Банкаа капитал оруулахаа сэргээхийг уриалж, үндэсний эдийн засгийн өсөлт удааширч, азийн активуудын эрэлт багасч байгаа түгшүүрт хүчин зүйлүүдийг дурдахдаа АНУ-ын урамшуулал багасч байгааг хэлсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт UBS болон Barclays-ын араас Morgan Stanley Хятадын ДНБ-ий өсөлтийн прогнозыг 8,2-оос 7,6 болгон бууруулжээ. Шалтгаан нь экспорт болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт удааширсан явдал аж.
 
Банкны ликвидность багассан нь банкны сектор дахь “сүүдрийн тал” бий болж, аж байдлыг удирдах бүтээгдэхүүн (wealth management product , WMP) хэт тархсан явдал гэж Fitch Rating агентлаг үзэж байна.
 
“Энэ нь “сүүдрийн банкны асуудлыг”, зарим талаар аж байдлыг удирдах бүтээгдэхүүнийг тусгаж байна” гэж Чу хэлэв. WMP гэдэг бол голдуу нэг жилээс бага хугацаатай, олсон мөнгөө үл хөдлөх хөрөнгийн салбар дахь удаан хугацааны төсөлд хүртэл оруулж болдог, өргөн хүрээний актив бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Хүүг нь улсаас хязгаарлаж байдаг депозитаас ялгаатай нь WMP нь өндөр орлого амласнаараа хүн амын дунд их нэр цуутай болдог.
 
Ийм бүтээгдэхүүний өндөр хүү нь дараагийн хөрөнгө оруулагч (Понцигийн бүдүүвчтэй яг адил) орж ирэх явдлаар хангагдаж байдаг. Fitch-ийн тооцоогоор 2012 оны сүүлч гэхэд WMP-ийн хэмжээ 12 триллион юань (бараг 2 трлн $) хүрсэн байна. Гэхдээ энэ нь банкнуудын гаргасан WMP -ийн зөвхөн тэр хэсэг бөгөөд харин ихэнхи хэсгийг нь банк ердөө л тараадаг юм.
 
Засгийнхан яг энэ хэсэгт баталгаа байхгүйд санаа зовдог бөгөөд яагаад гэвэл WMP санхүүгийн пирамид болон хувирдаг юм. Банкны үйлчилгээний зах зээлийн өөр нэг асуудал нь зээлийн эрс өсөлт, түүний дотор “сүүдрийн” зээлийн өсөлт юм. Fitch-ийн үнэлгээгээр 2012 онд олгосон, түүний дотор “сүүдрийн” зээлийн хэмжээ ДНБ-ий 198 % болж байна.
 
“Сүүдрийн банкны гол асуудал бол хэнд мөнгө өгч байгаа, хэн өгч байгаа, барьцааны чанар нь ямар байгааг бид мэдэхгүй байгаад оршино. Энэ бол “хар хайрцаг” юм.” гэж Чу ярьж байна. Тэрээ цааш хэлэхдээ: “Засгийн Газар тодорхой болгохыг оролдож байна, гэхдээ “зохицуулагчийн хяналтад ордоггүй хэдэн арван мянган банк бус санхүүгийн байгууллагад асуудал байгаа” аж.
 
“Бид Хятадын тухай ярих үед хамгийн том асуудал бол шалтгаан болон хугацааны асуудал байдаг юм. Энэ нь бүрэн хэмжээний банкны хямрал болох уу гэсэн асуулттай адил юм. Бид банкны секторын томоохон асуудлыг яг харж байна. Энэ нь хямрал болж болно, мөн өсөлтийн хурдцыг бууруулж болох юм”.
 
Эндээс Хятадын эдийн засгаас болоод манайх хямарч байна гэсэн ямар ч эргэлзээгүй дүгнэлт гарна. Мэдээж өөр олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч гол нь энэ юм…
 
 
Манайх
 
Дээрх хэсгийг би зөвхөн олон улсын мэдээллээс орчуулав. Орчуулга хийхээр “нетээс юм хуулдаг”, өөрөө бичихээр “шизотой”, “улс төр хийдэг” гэсэн усан тэнэг малнууд байгаагүй бол би мэдээж эдийн засаг-санхүүгийн анализ хийж чадна л даа.
 
Өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй балай тэнэг лаларуудаа зогсоогоогүй цагт би доромжлуулан доромжлуулан анализ хийх албатай ч биш. Хамгийн гол нь надаас өөр “ард түмний талын” хүн хэд байна гэдгээ Та нар тоолоод үзээрэй л дээ. Ганц ч байдаггүй юм, нээрээ шүү…
 
Ер нь ингэхэд сүүлийн 20 гаруй жил сэтгүүлч А.Баатархуяг бид хоёроос өөр хүн ард түмний талд банк-санхүүгийн талаар бичсэн хүн огт байхгүй. Хорь гаруй жил луйвар дээрэм болов. Түүнийг илчлэх болгонд миний ард түмэн над руу бүлэглэн боорлон дайрах бөлгөө…
 
Уг нь бол хоттой хонь банк хоёроо ялгачихаад ардчилал гэж ярих хэрэгтэй л дээ. Хонь дээрэмдвэл хулгайч, банк дээрэмдвэл сайд дарга, түүнийг илчилбэл судлаач гэж ойлгож болохгүй ш дээ. Ингэвэл энэ эх оронд ганц ч судлаач үлдэхгүй л дээ…
 
Одоо бүгдээрээ Олон-Овоотыг яриад жигтэйхэн. Тэрийг чинь банкны дээрэмчин О.Чулуунбат л Голдман Саксд анх зуучилж гай дуудсан ш дээ. Монголыг дээрэмдэх болгонд О.Чулуунбат мэт нь оролцоод сайд болж дэвшээд байхад судлаач Ганаа ад үзэгдсэн хэвээрээ байвал энэ хөгийн байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй л дээ…
Энэ бол МАН, АН-ын дээд хэсгийн олон жилийн хур тэнэглэлийн бодит үр дүн мөн.  
 
Хэрэв ухаантай ард түмэн бол жорлонгийн цаас болсон төгрөгөөр “цалин нэм” гэж тэнэгтэхээ болиод түүнийг үнэгүйдүүлж байгаа олигархуудыг яахаа шийддэг юм…
Одоо мөнгө нь дууссан, өрөнд баригдсан, үйлдвэрлэл байхгүй, ажил хийж мэдэхгүй, хувхай царайлсан хэдэн “тэнэг юм” ардчилал гээд орилоод байх болж байна уу ?
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг