Орон гэргүй, архины хамааралтай эсвэл шоронгоос суллагдсан хүмүүсийг хүмүүжүүлэхийн зэрэгцээ нийгэмшүүлж байгаа ТББ-ын нэг нь “Зөв амьдрах ухаан”. Тус байгууллага төрийн байгууллагатай гэрээ хийж, үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх тохироо хийгдсэн байдаг. Гэтэл санхүүжилт өгсөн өгөөгүй, өгнө өгөхгүй хэмээн сүүлийн үед маргаан гарч байгаа. Энэ талаар маргалдагч талууд дараах тайлбарыг өгч байна.

НЗДТГ:

Нийслэлийн шинэчлэлийн баг ажлаа авсан цагаас эхлэн иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийсний нэг нь “Орон гэргүй тэнэмэл иргэд”-ийг нийгэмшүүлэх төрийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, санхүүжилтийг шийдвэрлэсээр ирсэн. Анх 2013 оны 2 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас/тухайн үеийн нэршил/ нэр бүхий 60 иргэнийг тус ТББ-д хүлээлгэж өгөхдөө 4 сарын хугацаатай гэрээ байгуулан доорхи задаргаа бүхий зардлыг шилжүүлжээ.

Хүлээлгэн өгсөн эд зүйлсийн нэр

Нэгж үнэ/тоо ширхэг

Нийт үнийн дүн

1

Иж бүрэн 5 ханатай гэр, тавилга хэрэгслийн хамт

10х 3 383 000

33 830 000

2

Хүйтний улирлын иж бүрэн хувцас

/ээлжийн дотуур хувцастай/

60х160 000

9 600 000

3

4 сарын хоолны зардал

 

60х5000х120

36 000 000

4

Усанд орох зардал

/сард 3 удаа орохоор тооцсон/

60х 2000х12

1 440 000

5

Эмнэлгийн анхан шатны тусламж

 

60х10 000х4

2 400 000

6

Гал тогооны хэрэгсэл /халбага, сэрээ, аяга, таваг гм/

60х3100

186 000

7

Ахуйн хэрэгцээний зардал

/оо, саван, сойз, угаалгын нунтаг гм/

10х11000х4

440 000

8

Гэрт байрлуулах эд зүйлс/шанага, тосгуур, яндан,угаалтуур, усны тэрэг, сүх хөрөө нүүрс мод гм/

 

12 607 000

НИЙТ

96 503 000

 

2013 оны 8 дугаар сараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэрээг үргэлжлүүлэн Хүн ам нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/51 тоот тушаалын дагуу нэг үйлчлүүлэгчийн хоногийн зардлын хэмжээг 9000 төгрөгөөр тооцож, гурван жилийн хугацаанд нийт 373 666 000 төгрөгийг тус байгууллагад шилжүүлээд байна. Үүнд дээрх Цагдаагийн газрын санхүүжилт тусдаа байна.

Санхүүжилт

2013 онд

2014

2015

НЗДТГ

129 074 000

162 000 000

81 000 000

Баянзүрх дүүрэг

 

 

9 592 000

 

 

Анх Нийслэлийн Цагдаагийн газраас хүлээлгэн өгсөн нэр бүхий 60 хүнээс одоо тус төвд 17 иргэн л бүртгэлтэй байгаа ч НЗДТГ-аас санхүүжилтийг бүтнээр нь өгсөн ажээ. Улмаар Засгийн газрын 2015 оны 377 дугаар тогтоолоор хэмнэгдэх боломжтой нийгмийн халамжийн зарим тэтгэмжийг танах зөвлөмж өгсний дагуу 2015 оны 2,3 дугаар улирал буюу урин дулаан цагийн санхүүжилтийг өгөх боломжгүй болсон бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны 4 дүгээр улиралын 40 500 000 төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн ажээ. Нийслэлээс нийгмийн халамж шаардлагатай иргэдийн эрхийг хамгаалах, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор байгуулсан “Хүүхэд, залуусын сургалт хүмүүжлийн тусгай төв”, “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв зэрэг төрийн, “Эгэл амьдралын мөр”, “Эрчүүд эрүүл гэр бүл”, “Зөв амьдрах ухаан”, “Заюу тайж” зэрэг ТББ-уудтай хамтран ажиллаж, хуулийн дагуу үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Төрийн бус байгууллага төрөөс дэмжлэг авч, хамтран ажиллах, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр хийж гүйцэтгэж болох ч Төрийн байгууллагыг дарамтлах, ажил үйлчилгээг тасалдуулах, төрийн албан хаагчдыг доромжлох, хууль эрхзүйн үндэс байхгүй хэмээн НЗДТГ-аас мэдэгдэж байна.

Харин энэ талаар “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа арай өөр мэдээлэл өгч байна.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн хэлж байгаагаар өнөөдөр тус төвийн хашаанд 26 гэрт 132 хүн амьдарч байгаа бөгөөд төрөөс 121 сая төгрөгийг авлагатай гэдгээ мэдэгдэж байна.

Тэдний мөнгийг өгөхгүй байгаа шалтгаанаа мөнгө байхгүй гэдэг ч ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газарт арай илүү мөнгө төсөвлөсөн байдаг ажээ. Тодруулбал
Нийслэлээс санхүүждэг "Амьдрах Ухаан" Сургалт Үйлчилгээний Тусгай (АУСҮТ) Төвд 2015 онд 474 гаруй сая төгрөг өгчээ. Цаашид АУСҮТ Төв гэдэг байгууллага төсвөө улам нэмээд 2017 он гэхэд 615 сая төгрөг авахаар төсөвлөсөн байна.

АУСҮТ Төв 2015 онд 200 сая төгрөгийг ажиллагсдын цалин тэтгэмж, нийгмийн даатгалд зарцуулсан байна. Тухайлбал 2015 оны 6 сарын хагас жилийн тайлангаас үзвэл 86 сая гаруй нь цалинд, 10 сая нийгмийн даатгалд зарцуулжээ.

Талуудын хувьд зөрүүтэй мэдээллийг өгсөөр байна. Хэн нь үнэн ярьж байгааг АТГ, цагдаа, шүүх тогтоох биз. Харин тэр болтол дүн өвлийн цагт хөлөө олох гэж зүдэрч яваа иргэдээ гудамжинд гаргачихгүйхэн шиг санхүүжилтыг нь олгоод нийгэмшүүлэх ажлыг таслахгүй байх нь зүйтэй бизээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа