Долоо хоногийн онцлох үйл явдлын тоймоо хүргэж байна.

Улс төрчид Н.Энхбаяр гэх хүнээс их айдаг бололтой. Түүнийг ялтай улс төрд оруулж болохгүй гээд л бие бие рүүгээ харын үгс шидэлцэх юм. Ард түмнээс хүртэл энэ эрхэмийг улс төрд оруулж болох уу, үгүй юу гэдгийг онлайнаар асуугаад авчээ. Н.Энхбаярыг шадар сайдаар томилохыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгыг нэгэн сайтад гурван хоногийн турш санал асуулга явуулав. Уг санал асуулгын ихэнхи хувь ньН.Энхбаярыг шадар сайд болох гэсэнд бус төр рүү дахин тэмүүлж байгааг нь олон нийт таашаахгүй байна хэмээн судлаач С.Гэрэлт-Од дүгнэв.

Тэгвэл Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяан Н.Энхбаярыг олон нийтэд ялтайд тооцогдож байгаа тухай ташаа мэдээлэл тарааж байгааг доорхи тайлбараар няцааж байна.

Нэг. Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор Н.Энхбаярт холбогдуулсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Уучлал үзүүлэх зарлигаар Н.Энхбаярын үлдэж буй ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн болно. Үүнээс хойш 150.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцогдож байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болсон.

Хоёр. АТГ, Прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4 “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78.2 дах хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, өршөөн хэлтрүүлсэн байна. Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангиар хорих ял эдлээгүй, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн учраас ялтайд тооцох хугацаа эхлэх, тооцох үндэслэлгүй болно. Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангид холбогдуулсан хэргийн хувьд 2009 оны, 150 дугаар зүйлд холбогдох хэргийн хувьд 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүйд тооцогдсон. Өнөөдрийн байдлаар төрийн албан тушаалд сонгогдож, томилогдоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй болсныг үүгээр тайлбарлаж байна.

Нийгэмд нэлээдгүй олон үйл явдал болж өрнөв. Үүний хамгийн том асуудал нь иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж хамаг цагаа барж байна. Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо"

Нийслэлчүүд энэ өвөл нэлээд зутрах бололтой. Нийтийн тээврийн шинэчилэл намаржингаа иргэдийг будилуулж, бухимдуулсан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Гэтэл өдгөө өвлийн дэн хүйтэн айлчлан ирж байхад иргэд хөл дүүжлэх унаагүй болж орхих нь энэ.

Өнгөрөгч сарын сүүлээс эхлэн нийтийн тээврийн компаниуд шатахууны мөнгөгүй болсон эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл өөнөөдрийн байдлаар нийт чиглэлд үйлчилдэг автобусны 20 хувь нь явахгүй байгаа аж. Шатахууны мөнгө нь орж ирэхгүй байгаа учраас нөөцөнд байгаа шатахуунаа хүргэхийн тулд ийм шийдвэр гаргаж. Сангийн яамнаас он дуусахаар төсвийн мөнгөөс өгнө гэжээ.

Нийтийн тээврээ хүлээж зогсох иргэд даарахгүй нь тулд хэдэн буудал алхах нь энүүхэнд болов. Ажил цуглах, тарах цагаар замын ачаалал нэмэгддэг. Гэхдээ зам нь түгжрээгүй хэрнээ нийтийн тээврийн бараа төв замаар алга. Энэ байдал энэ сарын 14-нээс эхэлж. Учир нь гадаа хүйтний эрч чангарч халтиргаа гулгаа улам нэмэгдэж уулзваруудтай замын ачаалал дийлдэхээ больсон бололтой. Нэгэн жишээг энд дурьдахад, /энэ сарын 14-ний 18:10-19:20/ Багшийн дээдийн хойд талын автобусны буудлаас талбайн уулзвар хүртэл нам зогсох нь тэр. Нэг км хүрэхгүй үгүйтэй газар бүтэн цаг гаруй зогсов. Хүмүүс түгжирсэн бол бид бууя нэг газраа цаг гаруй зогслоо алхаад явья, хүүхдээ сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхээс нь авах цаг нь болчихоод яараад байна гээд учраа хэлсэн ч жолооч нь "цагдаа байна, торгуулна" гээд хаалгаа нээж өгөөгүй юм. Төв зам камертай болохоор жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх нь зүйн хэрэг ч гэлээ ийм удаан хугацаагаар хөдлөх зогсох үедээ зорчигч нараа буулгаж болно оо доо. Энэ асуудал дээр замын цагдаагийн газар харж үзмээр байгааг дамжуулья.

Үргэлжлүүлэн уншиж баримтыг харах бол эндээс уншина уу

Нэгэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэхэд Олон улсын гэр бүл судлаачдын хамтарсан судалгаагаар дэлхий даяар хосуудын салалтын 1/3 буюу 33 хувь нь ганцхан "фэйсбүүк”-ээс болжээ. "Фэйсбүүк” их хэрэглэснээр хосуудын бие биедээ зарцуулах цаг багасч, халуун дулаан уур амьсгал нь үгүй болж, хос хоёрын аль нэгний урт удаан хугацаагаар холбоо тасарсан, алдагдсан найзаа "фэйсбүүк”-ээр олох, холбоо тогтоох, эсрэг хүйстэнтэйгээ зохисгүй мессеж илгээх цаашлаад уулзаж учрах зэрэг нь гэр бүл салалтад хамгийн их нөлөөлж байгаа аж.

Эдийн засгийн өршөөлөөр 3,501.0 тэрбум төгрөгийн орлого ил боллоо 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудын хүлээн авсан тайлан, бүртгэсэн хөрөнгийн талаарх тоо мэдээллээс үзвэл тайлан, бүртгэлийн давхардлыг арилган тооцсон цэвэр дүнгээр нийтдээ 3,501.0 тэрбум төгрөгийн орлого шинээр бүртгэгдэж, Эдийн засгийн ил тод байдпыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 384 дүгээр тогтоолоор баталсан хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу заасны дагуу 578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгдөж байна.

Энэхүү хөрөнгө, орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 674 санхүүгийн тайлан, 5789 татварын тайлан, 254 нийгмийн даатгалын тайлан, 254 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, давхардсан тоогоор 114 төрлийн эд хөрөнгийн, 130 хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул нөхөн бүртгүүлсэн цалингийн сантай холбоотой 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөө. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул нөхөн бүртгүүлсэн цалингийн сантай холбоотой 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөө.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хувьд:

Мөн түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 4.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байна. Тайлан баталгаажуулалт, хөрөнгө орлогын нөхөн бүртгэлт болон торгууль чөлөөлөлтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага тус бүрээр авч үзвэл:

Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн хувьд:

Нийт 1737 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээсэн боловч 674 тайланг албан ёсоор баталгаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгоод байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 161.3 сая төгрөгийн торгуулиас чөлөөлж байна

Албан татварын тайлангийн хувьд:

Нийт 5 төрлийн татварын хүрээнд 5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж. 572.1 тэрбум төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 171.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.

Тайлан ирүүлсэн нийт татвар төлөгчийн 34.1 хувь нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, 15.3 хувь нь өмнө тайлан гаргаж байгаагүй, 50.5 хувь нь татварын тайлангаа буруу гаргасан татвар төлөгч хамаарч байна.

Түүнчлэн татвар төлөгчийн бүртгэлийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 495 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна.

Нийт 294.5 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл бүхий 356 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 254 нөхөн тайлан гаргасан. Үүнээс 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд байна. Энэхүү бүртгэлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 110.4 сая төгрөгийн торгуулийг чөлөэлөөд байна.

Гаалийн татвар, хураамжийн нөхөн мэдүүлгийн хувьд:

Нийт 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 07- ны өдрийн байдлаар 1.98 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувьд:

Нийт 114 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэнээс 13.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 31 төрлийн эд хөрөнгийн анхны бүртгэлийг хийсэн. Үүнээс 3.2 сая төгрөгийн үйлчилгзэний болон тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 130 хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 1.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэн улмаар 74.9 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.

Ирэх оноос мөрдөгдөх хууль, журамтай танилц

Иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авдаг болно

  • Ямар хууль: Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн
  • Гол онцлог талууд: Татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Гэрийн хорионд байлгах зүйлт заалт нэмэгдэв

  • Ямар хууль: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны есдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Гэмт хэрэг үйлдсэн хүнд
  • Гол онцлог талууд: Эрүүгийн хуулинд цаазаар авах ялыг албан ёсоор хассан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтанд гэрийн хорионд байлгах зүйл заалт шинээр нэмэгдсэн. Хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний ялийг тодорхой хэмжээгээр хөнгөлнө. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд ял оногдуулахдаа хорих ялыг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэглэхээр заажээ. Мөн шинээр хуулийн этгээдэд ял оногдуулдаг болсон. Гэмт хэрэгтэн хохирлоо барагдуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэхгүй. Бусдын нэр хүндэд санаатай халдаж, хор хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг эхийг торгоно

  • Ямар хууль: Зөрчлийн тухай хууль
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны есдүгээр сарын 1
  • Хэнд хамаатай вэ: Захиргааны хэрэгт холбогдсон иргэд
  • Гол онцлог талууд: Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийн баривчлахгүй бөгөөд торгох, эрхийг хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэх юм.

Торгуулийн хэмжээг нэгжээр тооцон, нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэхээр баталсан. Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцох болсон. Тус хуулийн заалтанд хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг, эхийг 25 тооны нэгжээр торгох юм. Их дээд сургууль суралцагчид ном шахсан, хуульд заагаагүй нэмэлт төлбөр авсан бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүн мал амьтанд хортой судалгаа явуулсан, байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх байдал үүссэнийг холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй бол хүнийг 15 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгонх гэх зэрэг зүйл заалтууд багтсан.

Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байна

  • Ямар хууль: Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: 1-5 нас хүртэлх хүүхэдтэй хүн бүрт
  • Гол онцлог талууд: Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд суурь хүмүүжил олгох зорилготой.

 

Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно. Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Нягтлан бодогчдын эрхийг хугацаагүй олгож эхэлнэ

  • Ямар хууль: Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: Нягтлан бодогч, Аудитын газарт
  • Гол онцлог талууд: Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болох санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм.

 

Уг хууль батлагдсанаар нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохоор болж байгаа юм. Аудитын тусгай зөвшөөрөл авсан 120 орчим компани 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах, тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгожээ.

Татвар суутгагчаар бүртгүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно

  • Ямар хууль: Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журам
  • Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс
  • Хэнд хамаатай вэ: Согтууруулах ундаа худалддах аж ахуйн нэгжид
  • Гол онцлог талууд: Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган найман төрлийн баримт бичгийг 3-4 болгосон.

 

Хориглосон газарт байршаагүй, харьяалах татварын албанд хотын албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлсөн байна. Өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж тусгай зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг бүрдүүлж, өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөнө.

Нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн, өөр ажлын байранд шилжүүлсэн, бусдад ашиглуулсан, түрээсэлсэн, худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа