Би Монгол Улсын иргэний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ялдамд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд өш хонзон, элдэв хувийн ашиг сонирхлын зөрчилгүй Ардчилсан намын ууган гишүүнийхээ хувьд нам доторх идээ бээрийг бага дээр нь эмчилж анагаахын чацуу ямар нэгэн намын шахалт захиалгаар бичээгүй болохоо урьдчилж хэлье.

 

Ардчилсан, шударга, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг мөрөөдөж, хүсэл минь бадарсан ид залуу 30 насандаа 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад анхны Ардчилсан хувьсгал эхэлж Ховд хотын Ард Аюушийн талбайд оюутны жагсаалд оролцож өөрчлөн байгуулалт хийж хамгийн сайхан шударга, энэрэнгүй, ардчилсан төр засагтай шинэ нийгмийг ирээдүйд байгуулахыг зөгнөн хуучнаар ЗХУ-ын Горбачёвын үгэнд итгэсэн цаг үе сэтгэлд минь тодоос тод үлджээ.

 

Тэр үед би эчнээгээр суралцаж байсан ажилчин байлаа. Гэтэл Ховд хотод 2012 онд орон нутагтаа Ардчилсан нам ялж 1990 оноос хойш Ардчилсан намаас УИХ-д ганцхан Р.Амаржаргал олонхийн элчээр сонгогдсон гашуун түүхтэй. 2012 оны есдүгээр сарын 23-ны өдрийн аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит хурлаар Намын дарга сонгох хурлыг Н.Бадрах даргалж хэвийн хуралдаж байтал УИХ-д нэр дэвшин ялагдсан ховдчуудын танихгүй Б.Пүрэвдорж Төрийн банк гэсэн тор дүүрэн 30 сая төгрөг бэлнээр гардуулж Д.Цэвээнравдан АН-ын дарга улмаар аймгийн Засаг даргаар томилогдож Б.Пүрэвдоржийн төрсөн эгч, сувилагч байсан Б.Бурмаа аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод Аудиторын мэргэжилтэн, Татварын албаны дарга Ханджав, Ундрах нар Зэрэг сумын Б.Пүрэвдоржийн нутгийн хүмүүсийг томилж өнөех тор дүүрэн 30 сая төгрөгнийхөө ачийг Д.Цэвээнравдан барьсан түүхтэй.

 

Аймгийн АН-ын дарга асан Б.Пүрэвдорж нь намын дэргэдэх “Нэг ардчилал” клубын долоон андын нэг нь. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа зохион бүтээсэн шинэ албан тушаал, Гадаадын иргэдийн харъяаллын газрын даргаар Б.Пүрэвдоржийг томилсон. Ховд аймгийн АН-д урьд өмнө нь харагдаж байгаагүй, сураг ч үгүй хүн.

 

Гэтэл 2011 онд АН-д гэнэт орж ирээд аймгийн АН-ын дарга болж хэдхэн сарын дотор “Алтан гадас” одонгоор өөрийгөө шагнаж мөнгөтэй бол бузар бусармаг эрээ цээргүй улс төр хийж болдог сонгодог жишээг үзүүлсэн. Тэрбээр Чандмань сумын орлогч даргын албан тушаалыг авахын тулд ширээ сандалтай нь чирч гаргаад улс төрийн гараагаа эхэлж, сумын ИТХ-д тойргоо барьцаалж нэг өрөө байр, байгаль хамгааллын төслийн мэргэжилтэн болж аймагт ирсэн түүхийг чандманьчууд андахгүй.

 

2014оны нэгдүгээр сард АН-ын аймгийн АН-ын хорооны зөвлөлдөх хэвлэлийн гишүүдийг нөхөн сонгох сонгууль Монголын АН-ын дүрмийн бус болж, Жаргалант сумын Алагтолгой багт амьдарч байгаагүй АН-ын үнэмлэхгүй Д.Хуягбаатар, Ж.Жамъяандагва нар мөнгө тараан сонгогдсон.

 

Уг нөхөн сонгууль хууль бус болсныг аймгийн АН-ын Сонгуулийн комисст бичгээр болон амаар бас Улаанбаатар дахь дээд байгууллага АН-даа уламжилсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас миний бие 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр аймгийн дөрвөн телевизээр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

 

Тухайн үед аймгийн Засаг даргыг шүүмжилж авлигатай дайн зарлана гэж хэлсэнд тэрбээр өөрийн хариуцдаг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цагдаагийн байгууллагадаа, албан тушаалаа урвуулан ашиглаж намайг хилсдүүлсэн.

 

Өөрөөр хэлбэл миний бие 287 хоног Ховдоос гарах эрхгүй цагдаа, прокурорт байцаагдаж, гурвантаа 30 хоногоор хоригдон Д.Цэвээнравдангийн захиалгаар цагдаагийн хаалга сахисан. Төрийн хэдэн тэрбумаар төгрөгөөр тоглосон Д.Цэвээнравдан гадаад орнуудаар аялаад, үнэн үг хэлсэн би сэжигтэн болсон.

 

Мөн дөрвөн телевизийн сэтгүүлчдийг хэвлэлийн бага хурал хийснийх нь төлөө цагдаагийнхан айлган сүрдүүлж, телевизийн “Нууцгүй яриа” нэвтрүүлэгт намайг оролцуулсныхаа төлөө олон удаа цагдаад дуудагдаж, нэвтрүүлгийнхээ бичлэгийг устгахыг шаардаж байсан. Эгэл даруу шударга сэтгүүлчид ажлаа

хийж яваа болохоос тэднийг Монголын төрөөс баталсан Э.Бат-Үүлийн хэвлэлийн эрх чөлөөний хуулийг гууль болгосонд гүнээ харамсахын ялдамд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид танд Ховдод хэвлэлийн эрх чөлөөний хууль хэрэгжүүлдэггүй аймгийн Засаг дарга байгааг сонордуулъя.

 

1. Тухайлбал, Жаргалант сумын нутагт жишиг хороолол байгуулна хэмээн орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг төсөвлөн хэд хэдэн компанитай хуйвалдан гэрээ байгуулж, мөнгө олгон өч төчнөөн хашаа барьсан нь одоо тод харагдаж байна. 484 хашааг Монгол Улсын газар өмчлөх, эзэмших хуулийг зөрчиж нэг айлынхыг нь 2 сая 300 мянган төгрөгөөр худалдана гэж шахааны бизнес хийж эхэлсэн ч бүтэн гурван жил енгөреөд байхад бараг айл буугаагүй.

 

Жишиг хороолол шившиг хороолол болж ховдчууд суурьшихгүй л байна. Жишиг хороолол байгуулаад зарна гэж орон нутгийн Хөгжлийн сангаас санхүүжилт гаргасан ч өнөө болтол нэг ч төгрөг ороогүй. Апбан тушаалтныхаа хувьд ямар ч үндэслэл, судалгаа тооцоогүй шийдвэрүүд гаргаж ард олныхоо болон төрийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж аймгийн эдийн засагт хохирол учруулсан нь илт харагдаж байна.

 

2. Ховд аймгийн 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өндөр нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулахын тулд орон сууцжуулах зориулалтаар 300 сая төгрег тусгасны дагуу тухайн ондоо тендер зарлаж “Эсба интернейшнл” компанийг шалгаруулж тус компанийн есөн давхар орон сууцнаас гурван өрөө байр хоёр, хоёр өрөө байр нэг, нэг өрөө байр хоёрыг худалдан авахаар дугаар Б /2013/16/ тоот гэрээ байгуулан гэрээний үнэ болох 290 сая 600 мянган төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн байдаг.

 

Зүй нь Ховд аймагт нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжпийн эмч болон багш, инженер, технологчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж тэрхүү таван айлын орон сууцыг өндөр чадвартай, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй олгох эсвэл тэнд ажиллах хугацаанд нь үнэ төлбөргүй орон сууцаар хангах учиртай. Гэтэл Ховд аймагт өндөр нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа талаар судалгаа байхгүй.

 

Мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулах ямар нэгэн шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалт зарлаагүй атлаа төрийн хөрөнгөнөөс 290 сая 600 мянган төгрөг зарцуулж худалдан авсан орон сууцныхаа гэрээг зөрчиж, нэг айлын гурван өрөө орон сууцанд нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Боловсролын газрын дарга Б.Ундрах нар өөрсдөө сууж байна.

 

3. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн төвд баригдсан битүү худалдааны захтай холбоотой худалдаа эрхлэгч, хувь нийлүүлэгчийг хууран мэхэлж, та нарыг өмч хөрөнгөтэй болгоно. Баригдаж буй захыг та нарт өгнө гэж тэднээс нэг тэрбум 200 сая төгрөг авсан ч дараа нь энэ зах бол та нарын эзэмших хөрөнгө биш хэмээн хувь нийлүүлэгчдийн байгуулсан хоршоог үгүйсгэж хэсэг албан тушаалтантай хуйвалдан шинээр Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж барилгыг эзэмшилдээ авахаар улайран зүтгэж байгаа.

 

Хувь нийлүүлсэн иргэдийн нэг тэрбум 200 сая төгргөөс зарцуулж худалдан авсан захын газар эзэмшилд авах ёстой хүмүүсээс нь булаацалдсаар байгаа газар анх 80 саяын ханштай байснаа долоо хоногийн дараа 370 сая төгрөг хүрсэн нь одоо захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэх ээлжээ хүлээж байна. Улсын төсвөөс 3.6 тэрбум төгрөг,

 

хувь нийлүүлэгчдийн 1.2 тэрбум төгрөгөөр байгуулагдсан битүү захынх нь дээврээсээ борооны ус гоождог төдийгүй цахилгааны монтажийг маш муу утсаар хийсэн учраас гал гарах магадлалтай. Гэтэл аймгаас 200-300 км-ын зайтай Увс, Баян-Өлгий аймагт битүү зах маш хямдхан баригдаж ашиглалтанд ороод аль хэдийнэ хоёр жилийн нүүр үзчихлээ. Улсын тэргүүний аймгийн шившигт паян үүгээр дуусахгүй.

 

4. Оны өмнө БНХАУ-ын ШУӨЗО-ны бизнесменүүдээс тусламж нэрээр 90 сая төгрөгтэй дүйх юанийг бэлнээр гардан авсан нь хууль ёсны зүйл гэж үзэх боломжгүй юм. Тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь ч мэдэгдэхгүй байсаар байна. Төрийн албан хаагчийн хуулинд гадаадад гэрээ хэлэлцээр хийхдээ гадаад хүнээс ямар нэг юань, вальют авахгүй байх хуультай атал Засаг дарга Д.Цэвээнравдан их хэмжээний юань авч хууль, зөрчиж тэдгээр хятадуудад Ховдод байх хугацаандаа үнэ төлбөргүй идэх ногоогоо тгрих газрыг бэлэглэнэ гэж ам алдлаа.

 

5. Манай 2012-2015 онуудад улсын болон сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар өөрөө олон орнуудаар аялсан ч хамт ажилладаг хүмүүстээ төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэ гэж хэлчихдэг. Гадаадаар их аялсан ч өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай нэг ч үйлдвэр аймагт маань байгуулагдсангүй. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт багагүй хөрөнгө зарцуулсан ч мөн л үр дүн алга.

 

Цэвээнравданг аймгийн Засаг дарга болох үед Ховдод нэг шуудай гурил 35000 төгрөг байсан бол өнөөдөр 58000 төгрөгөөр худалдан авч байна. Угтаа Оросоос их хэмжээний тариа гаалийн татваргүй оруулж ирээд тээрэмдэж зарвал ард олны минь амьдрал дээшилнэ, олон түмэн ажил орлоготой болно. Харамсалтай нь мань хүн олон удаа Орос руу гэрээ хэлэлцээр хийхээр очсон ч гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж хямдхан оруулж ирэх боломжийн талаар юу ч дуугарсангүй.

 

Тэр хэрээр Ховдод нэг үйлдвэр байгуулагдсангүй. Гэтэл Баян-Өлгийд цементний үйлдвэр, Увс аймагт гурилын үйлдвэртэй, хөх тариагаа боловсруулж болсон гурил хийчихдгээр барахгүй, чацарганы үйлдвэр байгуулсан шигээ сууж байна.

 

Түүнээс гадна Ховдын махны үнийгхямдруулах зорилгоор 2013 онд 180 сая төгрөг, 2014 онд 140 сая төгрөг зарцуулсан гэдэг ч төсвийн хөрөнгө хэдхэн махны ченжийн халаасанд ард олон ашиг шимийг нь мэдэрсэнгүй өнгөрлөө. Мөн ховдчуудын амьдралыг дээшлүүлэх, ажил.орлоготой болгох хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд барилга дээр Хятад барилгачид эсвэл Солонгос барилгачид ажиллуулж, Хөдөлмөрийн сайдын 2015 оны гуравдугаар сард батлагдсан хуулийн заалтыг ил цагаан зөрчиж байна.

 

6. Чандмань сумын 90 жилийн ойд аймгийн төсвөөс 40 сая төгрөг аваад сумандаа юу байгуулсан нь мэдэгдсэнгүй. Дам сонсоход хоёр ном хэвлүүлсэн гэх юм билээ.

 

7. 2012-2015 онуудад Ховд аймгийн Орон нутгийг хөгжүүлэх санд 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашигласан бол Ховдын төв замын өргөн 6 м биш 24-30 м-ийн өргөнтэй болж болох байлаа. Үнэндээ Ховдод ямар ч хот төлөвлөлт байхгүй учраас эмх замбараагүй олон янзын орон сууцнууд баригдаж байна. Дулааны шинэ станцыг турбин, генератортой төлөвлөж дунд оврын цахилгаан дулааны станц барьсан бол иргэдийнхээ цахилгааны өртгийг хямдруулах боломжтой байсан ч мөн л хийгээгүй.

 

Жаргалан төгөл гэх Элсэн толгойн замын дагуу зүлэгжүүлэх, моджуулах төсөлд 60 сая төгрөг зарцуулсан ч ганц мод ургаагүй. Засаг дарга Д.Цэвээнравдангийн захирамжаар Онцгой байдлын газрын долоо хоногийн сургалт явуулахад 59 сая 800 мянган төгрөг зарцуулж, Автозамын зохицуулах газрын дарга Я.Галбат

 

2013 оны төсөвт шалган нэвтрүүлэх постыг тохижуулахад 35 сая төгрөг зарцуулсан атлаа дахин 2015 онд ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнө 35 сая төгрөгийгшамшигдуулсан. Аймгийн Засаг даргын зөвлөх Хүдрээ гэгч Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр барихаар 115 сая төгрөг,

 

2014 онд 57 сая төгрөг авсан нь ч ямар үйлдвэр байгуулагдсангүй. н.Хүдрээгийн эхнэр, Ховд Их сургуулийн захирал Ж.Янжмаа гэхэд л био бордооны үйлдвэр байгуулахаар аймгийн төсвөөс 63.6 сая төгрөг ашигласан боловч ямар ч үйлдвэр байгуулагдсангүй. Бодит байдал ийм л байна.

 

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Д.Ганболд