Хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшины жүжигчин Х.Баярмааг бид андахгүй. Аав, ээжийнхээ авъяасыг өвлөж жүжигчин болсон тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглож, үзэгчидээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

Х.Баярмаагийн бага нас урлагийнхан дунд өнгөрсөн болохоор ч тэрүү багаасаа л жүжигчин болохоор мөрөөддөг байж. Түүндээ ч хүрч СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэж өдгөө аав, ээжийнхээ продакшинд ажиллаж байна.

Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон төдийгүй монгол үндэсний бүжгээрээ шилдэг нь байж чадсан.

Авъяастай, чадварлаг бүсгүйн мөрөөдөл холливудын жүжигчин болох гэнэ. Тэрбээр энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. “Хүн бүрт мөрөөдөл байдаг, би эзэмшсэн мэргэжлээрээ улам илүү амжилт гаргаж, дэлхийд танигдсан Холливудын жүжигчин болохын төлөө хичээж болно” гэдгээ онцолжээ. 

Б.Хорлоо