Оюутолгой компани борлуулалтын татваргүй орлогын бүс болох
2013/08/09
Монголын томоохон орд газар Оюутолгой зэсийн баяжмалаа энэ сарын 09-ний өдрөөс эхлэн экспортолж эхэлснийг өнөөдөр болсон "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлын үеэр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдэгдлээ.
Гэсэн хэдий ч Монголын газрын хөрснөөс олборлон, харийн нутаг руу зөөж буй зэсийн баяжмалыг хэнд, ямар үнээр худалдаалж байгаа нь одоо болтол тодорхойгүй байгаа гэдгийг салбарын дэд сайд хүлээн зөвшөөрлөө.
Энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг "Оюутолгой" компанид тавьж байгаа гэдгээ ч нэмж дурдсан. Өнгөрсөн хавар болсон тус компанийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр Монголын талаас энэ асуудлыг тавьж, мэдээллийг ил тод болгохыг шаардан хурлыг хойшлуулж байсан ч үр дүнд хүрээгүй бололтой. Ийнхүү Оюутолгойн баялаг ямар үнэ хүрч байгааг Тогтвортой байдлын гэрээгээр 34 хувийг нь эзэмшдэг Монголын тал мэдэхгүй сууж байгаа нь харамсалтай.
Салбарын дэд сайдын нэмж тайлбарласнаар зэсийн баяжмалын үнийн асуудал Компанийн тухай хуулиар зөвхөн Удирдах зөвлөлийнхний дунд яригдах асуудал гэнэ.
Үүгээр ч зогсохгүй "Оюутолгой" компани борлуулалтын татваргүй орлогын бүс болох "Оф-шор" дансаар дамжуулан мөнгөн гүйлгээ хийх гэж байсан гэдгийг ч О.Эрдэнэбулган сайд хэлсэн. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Монголын тал илэрхийлсний дүнд борлуулалтын орлогоо Монголд бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болжээ.
Нэмж мэдээлэхэд Оюутолгойн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай аж. Зургадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн энэ хүчин чадлаараа ажилласан байна. Улмаар жилд 36 сая тонн хүдэр боловсруулж, жилдээ ойролцоогоор 1 сая тонн орчим зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөжээ.
Юутай ч Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж буй зэсийн баяжмалыг 80 хувиар, ний экспортын өсөлтийг 30-40 хувиар, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс экспортлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдлээ.

Зочин · 2013/08/11
Ehleed bayartsogt, daraa ni Barsbold. onoo tsagiin turiin erhiig barij bui bolon sorog huchin 2iig 2ulang ni ailgaj chadah yum daa ene oyutolgoin gadaad ezed. nuguu Ganbaatar guai haachchihav. ?Ulstor ooroo dalduuraa bulingartaad ard tumnii amidral hetsuudser l bdg
Зочин · 2013/08/11
yaaaag unen.manaihan *****ee gaihuulah ym ooo
Зочин · 2013/08/11
ehend ni jagslaa gd yaadgiiin yamar ard irgediin amidral saijrah bish