Дорнод аймгийн Халх голд чөлөөт бүс байгуулах гэж байгаа нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг 2015 оын 10-р сарын 31-ны өдөр шүүхэд өгсөн. Р.Бурмаагийн гаргасан нэхэмжлэлийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэв. Улмаар талууд шүүхэд нотлох баримт гаргах шаардлагатай байгаа тул шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан. Хүсэлтийг шүүхээс хангаж, уг маргааныг 2016 оны 01-рс арын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

Шүүх хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.