Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг танихгүй, түүний дууг сонсоогүй нэгэн энэ цаг үед байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байхаа. Тэрбээр Хөгжим Бүжгийн Коллежийг төгсч 1995 онд “Камертон” хамтлагийг байгуулж, хамтлагийн ахлагч, дуучинаар ажиллаж эхэлсэн байдаг.

Түүнээс хойш хамтлагаараа болон бие даан олон арвин  уран бүтээл туурвиж өнөөдрийн амжилтанд хүрсэн.

 Сүүлийн үед дуучид кинонд тоглох хандлага нэмэгдсэн гэж болно. Энэ жишгээр дуучин Д.Болд  “Би чамд хайртай-2” уран сайханы кинонд хөдөөгийн даруухан залуугийн дүрийг чадварлаг бүтээж сайн жүжигчин болохоо баталсан.  Монголчуудын сэтгэлд тодхон байдаг уг киноны үргэлжлэл, хоёрдугаар ангийг бүтээсэн  нь олны талархлыг хүлээсэн юм.  

Тус киноны зураг авалтын үеэр гэрэл зургийн хальснаа бууж үлдсэн дараах зургийг бид онцоллоо.  Бороонд норон хоцрох түүний төрх үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн байдаг.

Б.Хорлоо