Өөрийн өвөрмөц өнгө төрхөөр урлагийн тайзнаа гарч ирсэн дуучин A Cool буюу Анхбаярыг авъяаслаг, чадварлаг дуучин хэмээн залуус дүгнэдэг.

Тэрбээр чанартай уран бүтээл хийж, өөрийн өнгө төрхөөр сонсогчидод хэдийнэ танил болсон. Тиймдээ ч  түүний дуулсан дуу бүр цаг үедээ хит болж, олны аялах, дуулах дуртай дуу болдог.

Үргэлж шинийг эрэлхийлж байдаг дуучин A Cool энэ зуныг зүгээр амарч өнгөрүүлсэнгүй, уран бүтээлийн хувьд олз омог ихтэй байжээ. Түүний анхны CD хэвлэлтээс ирсэн бөгөөд 9 сараас албан ёсоор худалдаалж эхлэх аж. Дуучин маань анхны CD-гээ “Зөөлөн хайр” хэмээн нэрлэжээ.

Дашрамд сонирхуулахад түүний хоёр дахь бие даасан цомгийн ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд ирэх 10 сараас худалдаанд гарах гэнэ.

Б.Хорлоо