Одоогоос зургаан жилийн тэртээ МУСТА жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нар хамтран хошин урлагийн “Маск” продакшиныг байгуулж байсан түүхтэй.

Тэд хошин урлагт нэгэн шинэ үеийг нээж,  шинэхэн уран бүтээлээрээ өөрсдийн орон зайг салбартаа төвөггүйхэн бий болгосон.

Тус продакшины жүжигчин М.Баярмагнайг мэргэжлийн дуучинаас дутахааргүй дуулчихдаг хэмээн үзэгчид үнэлдэг. Тэгвэл түүнд дуулахаас гадна олон сонирхол байдаг гэнэ. Тухайлбал, намрын улиралд өдөржин тарваганы дош сахиж хэвтдэг ангийн хорхойтой аж. Мөн тэрбээр загас тэжээх, марк цуглуулах сонирхолтой хоббитой нэгэн.

Мөн чөлөөт цагаараа сагсан бөмбөг, шатар тоглох дуртай төдийгүй ном, сэтгүүл уншиж суудаг гэнэ. Дунд сургуульд байхаасаа л секц, дугуйланд явдаг байсан нь түүнийг олон талаар хөгжүүлсэн гэж болохоор. Жүжиглэх, дуулах, бүжиглэхээс гадна сагс волейбол сайн тоглодог гэдгээрээ урлагийнхан дотроо алдартай.                                                                               

Б.Хорлоо