“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд өчигдөр тасартлаа согтон хөлчүүрхэж, ширээн дээр гараад, хундагатай архи, савтай устай зэрэгцэн тарвалзжээ.

Тодруулбал “Vegas” шөнийн клубт өнгөрсөн бүтэн сайн өдөр түүний байгууллагынх нь шинэ жил болсон бөгөөд энэ үеэрээ тэрбээр хундагатай архиа барин ширээн дээр гарч бүжиглэнгээ, бусад руу том хашгирч намба алдсан нь энэ. Төрийн соёрхолт хэмээх агуу том шагналын эзэн болж ард олны эгдүүцлийг төрүүлж байсан алдарт дуучин маань ийнхүү томоогүй нэгэн гэдгээ харуулчихлаа.

Н.Чимэг

Эх сурвалж Cityinfo.mn