НИТХ-аас баталсан Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам 2016 оны энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Тодруулбал, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд зөөж, шилжүүлнэ. Машин зөөж ачилтын үнэ 30-90 мянган төгрөг байх аж. Тухайлбал, мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянган төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр ачих юм.

Харин саатуулах байрны төлбөр 3000-20 мянган төгрөг ажээ.