Гавьяат тамирчин Н.Төгсцогтын экс гэргий, зөн билгийн тулааны ялагч Замандын охин, "Киви" хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гээд Д.Уранзаяа хэмээх энэ бүсгүйд харьяалагдах цол гуншин даанч олон.

Гэвч тэрбээр хэвлэл мэдээллийнхнээс ихэд дөлдөг нэгэн. Саяхнаас телевизийн урлагт хүч сорьж, олны өмнө гарах болсон Д.Уранзаяа нэгэн сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Д.Уранзаяа энэхүү ярилцлагандаа "Хэрвээ миний ээж тийм сайн ховсчин байсан бол би энэ дэлхийн бүх ододтой гэрлэх байлаа" хэмээн ярьжээ. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эмээл, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэдэг л энэ байх даа.

mnews.mn