Өнгөрөгч 2014 оны дөрөвдүгээр сард хошин урлагийн “Шинэ үе” продакшны хамт олон Орхон аймагт тоглолтоор явж байхад тус хамтлагийн жүжигчид болох Алдармаа, Оюунтуул нар маргалдаж, нэг нэгрүүгээ буцлам халуун ус цацсан байдаг. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч 2014 оны 11-р сард болж байсан билээ.

Тухайн үед шүүх хурлыг нээлттэй явуулах байсан ч өмгөөлөгч нарын хүсэлтээр хаалттай болгосон юм. Харин шүүх хурлын эхлэл хэсэгт сэтгүүлч нарыг байлгахад бид нэлээд хэдэн мэдээллийг сонсож байсан.

Д.Оюунтуулын түлэгдсэн хэсэг

Тодруулбал Д.Оюунтуул хүнд түлэгдэлтэй хэмээн шүүхэд гомдол гаргасан бол Ц.Алдармаа мөн хөнгөн гэмтэлтэй гэж гомдол мэдүүлсэн байдаг. Ингээд шүүхээс Д.Оюунтуулыг гэм буруутайд тооцон цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлсэн байлаа. Тиймдээ ч Д.Оюунтуул түүний хохирлыг барагдуулах 1 сая 750 мянган төгрөгийг тухайн өдөр бэлнээр авчирсан гэдгээ шүүгч нарт танилцуулан өгч байсан юм.

Харин шүүх хурлын эцсийн шийдвэр гарахад Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх зүйл ангиар долоон жил 10 хоногийн хорих ял оноож, Д.Оюунтуулыг Солонгост эмчлүүлэх зардалыг бүрэн гаргах гэдэг шийдвэр гаргаж байсныг тэнд байсан сэтгүүлчид бүгд сонссон.

Гэтэл Ц.Алдармаа “Цензургүй яриа” гэх шууд нэвтрүүлэгт орох үеэрээ “өөрөө түлэгдэж хохирч үлдсэн ч огтхон ч гомдол гаргаагүй, ямарч мөнгө аваагүй” гэж худал хэллээ. Мөн Д.Оюунтуулд өмнө нь 25 сая төгрөг өгсөн бол одоо дахин 30 гаруй саяыг нэхэмжилж байгаа гэв. Солонгост хүүхнүүд давхраа оёулж, хацрандаа өөх шахуулахад л тус бүрийн үнэ нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг гэдгийг манай эмэгтэйчүүд мэдэж байгаа байх. Тиймээс хүнд гэмтэлтэй Д.Оюунтуулын эмчилгээний зардал 50 гаруй сая төгрөг болсон байхыг үгүйсгэхгүй юм.

/Ц.Алдармаагийн mүлэгдсэн нуруу/

Ер нь сүүлийн үед ярилцлага гэдэг нь төлбөртэй, тавилттай жүжиг болж хувирсан гэдгийг Ц.Алдармаагийн ярилцлага харууллаа. Мөн Алдармаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа “морь унаж чадахгүй, муу унадаг гэж байснаа тэр дариу хөдөөд дуртай, багаасаа унасан чадна” хэмээн суудал дээрээ хэд эргэж, нэг асуултад хоёр гурван янзаар хариулж байгаа олон жишээнээс харахад худал хэлж буй нь ажиглагдаж байв. Мөн нэлээд нулимас унагаан өрөвдүүлэх тактик ашигласан гэж хардахад хүргэлээ. Гэвч монголчуудын ихэнх нь аливаад авах гээхийн ухаанаар хандаж, чаддаггүй, амархан итгэж, сонгуулийн сурталчилгаанд хүртэл төвөггүй хууртдагийг мэдээд Ц.Алдармаа бусдын тархи угаах гэсэн боловч баримттай зүйл дээр хэтэрхий худал хэлж, барьц алдлаа.

 

Д.Оюунтуулын гар

 

Н.Ганаа