Уран бүтээлч хүн бусдаас онцгой авъяастай, чадвартай байж л үзэгчдэд таашаагддаг.  Бидний дунд рок дуучин альтернатив Отгоо хэмээх нэрээрээ танигдсан дуучин Х.Отгончимэг өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа бусдаас ялгардаг.

Хар өнгийн хувцас, дэгжин шилээр имижээ бүрдүүлсэн түүний уран бүтээлүүд ч бусдаас содон байдаг. Анх хоёрдугаар ангидаа шүлэг бичиж байсан тэрбээр багаасаа л дуулж, олон арга хэмжээнд оролцож байсан. Тэрбээр СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсөж байсан түүний мэргэжлийн багш нь МУГЖ дуучин Ж.Насантогтох гэнэ.  Дуучин Отгоогийн анхны уран бүтээл “Гитарын дуу”, “Битүү орчлонд намайг нээ”, “Би ч үгүй” зэрэг дуунууд нь юм. Эдгээр дуунууд арав гаран жилийн тэртээ зохиогдсон ч өдгөө ч залуусын сонсох, аялах  дуртай дуу хэвээр байгаа юм.

Тэрбээр 2003онд “Пентатоник” наадмын шилдэг дюбит дуучинаар шалгарч байсан.  Түүнийг альтернатив рок, поп урсгалыг Монголд оруулж ирсэн анхны эмэгтэй дуучин хэмээн үнэлдэг. 

Б.Хорлоо