Ц.Оюунгэрэл: Цагдаа нар буруутгаж биш жигнэж мэдээлмээр
2016/01/14
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Т.Лхагвасүмбэрэл агсны талаар ярьж, нулимс дуслуулж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Улсын мөрдөн байцаах газраас талийгаачийг усанд живьж, хөнгөн хэлбэрийн согтолттой нас барсан хэмээн танилцуулсан юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээ адил гарна. Хоёрдугаар хувилбар магадлалтайг бас хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэв.
Мөн цагдаа муу ажиллаагүй гэж итгэсээр л байгаа, харин цагдаагийнхан хэргийг урьдчилсан дүгнэлттэйгээр олон нийтэд танилцуулахыг түдгэлзмээр. Лхагвасүмбэрэлийн хэрэг дээр цагдаа түүнийг буруутгаж болох мэдээллүүдийг түүж мэдээлэхээсээ илүү байгаа бүх мэдээллийг жигнэж мэдээлмээр гэсэн юм.
Зочин · 2016/01/15
Ноён уулыг ухуулахыг зөвшөөрч гарыг үсэг зурчихаад энд тэнд битгий далдагнаад бай. Хэсэг ичиж далд ормоор юм.
Зочин · 2016/01/15
Oyungerel mash zov heljee.araggui l uhaantai hunii ug.
Адар · 2016/01/14
Оюунгэрэл мөрдөн байцаагч биш болохоор энэ асуудлаар нэр төр хөөцөлдөх хэрэггүй баймаар юм. мэргэжлийн алдаа байгаа бол мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ хийсэн нь дээр байх оо. Юм юманд давс хужир шиг оролцох сайн зүйл биш
Зочин · 2016/01/14
tsagdaa nariin ajlaa hij bgaurh ene shuu dee. Tsaan n hechneen hun helmegdee bol
Temuujin helehdee hamgiin amraar n uuriiguu horloson gesen bh haahahahaha. ternii tsaan neg ILJIG hereg ilruulj haasan gej shagnuulah
Зочин · 2016/01/14
Ene avgai bas dunduur ni shoudchih ym