“DOZ” энтертайнментийн хамт олон анх хошин урлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бол өдгөө кино урлагт хүч үзэж явна. Тэд “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа.

Эдгээр киноны найруулагчаар МУСТА жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн ажилласан бол гол дүрийн жүжигчнээр МУСТА А.Мөнгөнзул ажилласан билээ.

Тэдний “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино Францын “Вал де Парис” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн. Францын амьдралын талаар үнэн бодитоор үзүүлж чадсан тус кинонд ийнхүү “Францын үнэт өв” гэх шагналыг хүртээсэн аж. Найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нарыг гэр бүл гэдгийг нь бид мэднэ. Тэд монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

Тэднийг тойрсон сайн, муу мэдээлэл олон байдаг ч тэр болгонд хариу тайлбар хийгээд байдаггүй.  Өөрсдийн уран бүтээлээ чанартай хийж, түүнээ үзэгчдэд хүргэхээр зорьж, ажиллаж байгаа юм.

Б.Хорлоо