Дуучин Эгшиглэнгийн талаарх элдэв мэдээлэл цахим сайтуудаар цөөнгүй бичигддэг. Тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон.

Энэ хугацаанд дуучин маань барилгын салбарт хүч үзэхээр архитекторын чиглэлээр суралцаж байгаа аж. Гэхдээ сурч буй сургуулиа нууцалсан байна.

Дуучин Т.Эгшиглэн  хичээлийнхээ хажуугаар эгчийнхээ компаний ажилд туслан тун чиг завгүй яваа гэнэ. Гэхдээ уран бүтээлээ хоцрогдуулахгүйн тулд өнгөрсөн тавдугаар сард шинэ клипний ажилд орсон төдийгүй ирэх намраас өөрийн бие даасан тоглолтоо хийж, цомог гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү дуучин маань ажил хичээлийнхээ хажуугаар уран бүтээлдээ ч цаг гаргаж  олон ажлыг амжуулж байна. Мөн хамтарсан уран бүтээл гэхээсээ илүүтэй бие даасан уран бүтээл хийхээр зорьж буйгаа онцолжээ. Учир нь түүний уран бүтээлийн дийлэнх нь хамтын уран бүтээл байдаг аж.

Б.Хорлоо