Шаргал үст Ука
2013/08/15
Монголын охидын цөөн хамтлагуудын тэргүүн эгнээнд явдаг “Киви” хамтлагийн гишүүд өөр өөрсдийн өвөрмөц стильтэй. Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укаг “шаргал үст” хэмээн тодотгодог.
Тиймдээ ч тэрүү түүнийг “эрлийз” хэмээн хэсэгтээ л шуугисан. Гэвч тэр гадны цус холилдоогүй монгол бүсгүй. Түүний аав Увс аймгийн гаралтай бол ээж нь Хөвсгөл аймгийн хүн юм. Түүний ээж Т.Заманд Монголын “Зөн билгийн тулаан” тэмцээнд оролцож түрүүлж байсаныг бид мэднэ.
Тэрбээр ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг, тэр нь ч өөрт нь зохидог гэхэд хилсдэхгүй. Уран бүтээл, дуу, клип бүртээ шинэ содон байж чаддаг Ука сэтгэлийн хөдлөл ихтэй бөгөөд анхны цомгоо гарчихаад хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан гэдэг. Тэдэнд зааж зөвлөж байдаг Ангирмаа багшдаа хамтлагийн гишүүд үргэлж талархаж байдагаа хэлдэг.
Чамгүй олон бүтээл гаргаж үзэгчдэд танигдсан дуучин Укад 2011 онд МУСТА цол олгосон байдаг. Мөн Кивигийн бүсгүйчүүд 2012 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдаж байсан.
Б.Хорлоо
Muugii · 2013/08/17
Mundag