УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг өөрчилж магадгүй нь
2016/01/22
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаагар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурлыг ирэх сарын 15-нд Улаанбаатарт хийхээр товложээ.
Энэ удаагийн хурал нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хоёр талын ерөнхий хувь нийлүүлэгчид өөрчлөгдсөний дараа болж байгаагаараа онцлог. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч нь Төрийн өмчийн хороо байсан. Энэ хороог татан буулгах шийдюр гарсан тул манай хувь нийлүүлэгч өөрчлөгдөх нь тодорхой болсон бөгөөд Зам, тээврийн яам болж магадгүй гэсэн яриа байна. Оросын талын хувь нийлүүлэгч нь “Оросын төмөр зам” нийгэмлэг хэвэрээ, тус нийгэмпэгийн ерөнхийлөгч В.Якунин өөрчлөгдөж, О.Белоозёров гэдэг хүн томилогджээ. Энэ хүн ирэх сард манайд ирэх бололтой. Ерөнхий хорооны Улаанбаатарт болох хурлаар хэлэлцэх асуудлын нэг нь “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
Бидэнд олдсон мэдээллээр түүнийг өөрчлөх саналыг ЗГХЭГ-аас Оросын талд мэдэгдсэн гэх яриа төмөр замчдын дунд таржээ. Тэр ч бүү хэл түүний оронд төмөр замын тээвэр зохион байгуулалтын инженер Д.Жигжиднямааг томилуулахаар ярьж байгаа гэх. Д.Жигжиднямаа нь 2010 онд “Улаанбаатар төмөр зам”-ьш даргын үүрэг гүйцэтгэгчээр гурван сар ажилласан юм.
Д.ДАГВА
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/01/22
Зочин · 2016/01/22
хуучины дарга нар ажилаа сайн хийдэг байсан даа төмөр замд хариуцлага сахилга дэг журмыг яс барьж ажилладам даргыгаа бид тавихыг санал болгож байна . даргыг байхад л бид төмөр замд ажиллаж байсан РААШ дарга бол да ялангуяа төмөр замд хамгын хүнд ажил хйидэг замчин машинсч гээд хүнд хүнд ажил хийдэг ажилчидаа маш сайн харж ханддаг сайн дарга байсан шүү .төмөр замаа маш сайн мэддэг мундаг үе үеийн дарга нар байдаг байлаа төмөр замын ажилчид бид ийл дарга байгаасай гэж хүсдэг