Талийгаач хүүг 26 удаа хутгалсан этгээд Мөнхбаяр эмчийн нөлөөгөөр Гэмтэлийн эмнэлэгт хэвтсэн байжээ
2016/01/28
ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн 2015 оны оны арваннэгдүгээр сарын 27-ны өмнө гарсан юм байна. Хүүг хөнөөсөн этгээдийг цагдаагийн багйууллагаас олж тогтоосон бөгөөд түүнд эрүүгийн үүсгэн, шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулж байжээ.
Гэтэл саяхнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа аж.
Уг хэргийн талаар талийгаачийн ээж П ярихдаа “Миний хүү 19 настай, ШУТИС-д сурдаг байсан. Гэтэл Архангай аймгийн харъяат Буяннэмэх гэдэг этгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн VI Бичил хорооллын орчимд миний хүүг 26 удаа хутгалж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Гэмт этгээд хүүг минь хөнөөснийхөө дараа шууд Гэмтлийн эмнэлэгт таньдаг ах дээрээ очиж эмнэлэгт хэвтсэн байсан. Ах нь Гэмтлийн эмнэлгийн таван давхарт байдаг, тэргүүлэх эмч Мөнхбаяр гэж хүн бий. Тэр эмч дүүгээ хавсарсан гэмтлийн тасагт арав гаруй хоног хэвтүүлсэн юм билээ. Би тэр хооронд хүүгийнхээ буяны ажлыг хийгээд, завгүй явсан. Гэтэл гэмт этгээд эмнэлэгт хөзөр тоглоод сууж байна гэх мэдээллийг аваад “Хүн алсан хүн яагаад ингээд байж байдаг юм бэ” гээд тэр дор нь яваад очтол Гэмтлийн эмнэлгийн цагдаа нар нь мэдэхгүй, “Энэ хүн аваарт ороод ирсэн гэсэн. Мөнхбаяр эмчийн дүү гэсэн шүү дээ” хэмээгээд намайг маргааш өглөө ир, хуулийнх нь дагуу шийдье гээд буцаасан.
Ингээд маргааш өглөө нь очиход өнөөх Буяннэмэх шөнө нь оргон зайлсан байсан. Тиймээс би гомдол гаргаж байгаад түүнийг саатуулж, цагдан хориулсан. Гэтэл саатуулагдсан өдрөө хорих ангийнхаа эмнэлэгт хэвтчихсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт гаргахад прокурор нь зөвшөөрсөн. Тэр хүний хувьд Шүүх эмнэлгээр хүнд гэмтэлтэй гээд гэмтлийн зэрэг тогтоолгосон байгаа. Уг нь тэр хүн эв эрүүл, сав саруул явж байгаа ш дээ. Нүүрэндээ л нэг зүсэлттэй байсан. Гэтэл өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Цогтзандан гэдэг хүн гэмт этгээд Буяннэмэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шийдвэр гаргачихлаа. Би үнэхээр айж байна. Ганц хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Энэ алуурчин ингээд гарчихаар би одоо яах юм бэ” хэмээн нулимас дуслуулан ярьжээ.
Харин албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар гэмт этгээдийн талаас уг хэргийг олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээллийг устгуулах, дахин гаргахгүй байх арга хэмжээ авч байгаа юм байна.
Н.Ганаа
үргэлжлэл бий...
Зочин · 2016/08/05
Д.Буяннэмэхийг хохирогчоор тогтоож авсан байцаалтад өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхас дээр хүү Итгэлийг үзүүлээд улавч авах гэж дэлгүүр орсон. Энэ үед нэг залуу зогсож байгаад ах утас авах уу гэж надаас асуусан. Тэгээд би тэр залуутай уулзаад ломбарданд байгаа утас чөлөөлөхөөр болж банк орж өөрийн данснаас 2.100.000 төгрөгийг аваад ломбард руу явъя гэхэд бичиг баримт байхгүй байна гээд Бичил болон хойд талын гэр хорооллоор өчнөөн удаа бүрэнхий болтол явсан. Тэгээд сүүлд Бичил хорооллын 19 дүгээр байрны зүүн талын грашнуудын завсар орж зогсоод манай дүү миний бичиг баримтыг аваад гараад ирнэ гээд хүлээгээд машиндаа сууж байхад араас нөгөө залуу хэд хэдэн удаа цохиод авсан. Энэ үедээ намайг хутгалж байсан юм байна лээ. Тэгээд намайг 9-н удаа буюу эхлээд зүүн далны дээд хэсэг 1 удаа, зүүн мөрөн дээр 1 удаа, зүүн суганы доор 1 удаа, зүүн нүдний хажууд 2 удаа, зүүн хавирган тус газар 1 удаа, зүүн хавирганы доор 1 удаа, хоолойн доор эгэмний голд 1 удаа, баруун талын гарын
Зочин · 2016/08/05
Эдгээр нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг дүгнэвэл талийгаач М.Пүрэвсүрэн Д.Буяннэмэх нар нь iPhone 6 маркийн хоёр ширхэг гар утас ломбарднаас авах зорилготой хамт явж байсан ба Д.Буяннэмэх ХААН банкнаас 2.100.000 төгрөг авсан байх бөгөөд улмаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байрны хажуугийн грашны хажууд зогсож байхад нь талийгаач М.Пүрэвсүрэн Д.Буяннэмэхийг араас нь хутгалж, Д.Буяннэмэх талийгаачтай ноцолдож байгаад машины хаалгаараа гадагш унаад дараа нь машинаа жолоодон цагдаагийн ажилтантай тааралдаж эмнэлэгт хүргүүлэн эмнэлгийн тусламж авсан байна.
Иймд шүүгдэгч Д.Буяннэмэх нь өөрийн амь бие, эрүүл мэндийг талийгаач М.Пүрэвсүрэнгийн бодитой үйлдэгдсэн халдлагаас хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ингэж хамгаалах явцад халдагч этгээд болох М.Пүрэвсүрэнд гэм хор учруулсан буюу амь нас нь хохирсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зочин · 2016/08/05
“Ариун төв” халуун усны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. “... талийгаач М.Пүрэвсүрэн нь ганцаараа саравчтай хар малгай, юүдэнтэй цамцны малгай давхарлаж өмссөн хар өмдтэй, хар алаг пүүз өмссөн байдалтай ...хаалга руу очингуутаа оролгүй буцаад явж байгаа бичлэг байв. ...маскаа зүүсэн байдалтай үүдний үйлчлэгч эмэгтэйгээс юм асуугаад явсан бичлэг талийгаач М.Пүрэвсүрэн нь камерын цагаар 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 19 минут 55 секунд талийгаач гарч явж байгаа бичлэг”. /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/
Зочин · 2016/08/05
явж байхдаа өөрийгөө нүд сохорчилоо гэж бодсон. Надаас маш их цус алдаж байгааг мэдсэн. Өөрийгөө үхэж байна гэж ойлгож байсан. Би доошоо халуун оргиод толгой эргээд, зүрх базлаад цааш явж чадахгүй болж байгаагаа мэдсэн. Тэгээд ах руугаа утсаар ярьсан. Аз болж замын цагдаатай тааралдсан. Тэгээд цагдаа намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би цагдаа, эмнэлэгийн ажилтнуудын тусламжаар амьд байна. Цагдаатай тааралдахаас өмнө би үхэлтэй эвлэрсэн байсан. Тухайн үед би цагдаад намайг “M.Seven” гэсэн хаягтай залуу хутгалсан гэдгийг ойлгуулах гэж хичээж байгаад ухаан алдсан байсан. Би тухайн үед ар гэрийнхэнийгээ өрөвдөж байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хувцсыг минь тайлаад “баас шээстэйгээ холилдсон байна шүү дээ” гэж сувилагч юм уу асрагч хэлэхээр нь санаа зовоод биеэ барихад “зүгээрээ, би тайлаад өгье” гэж хэлсэн.
Зочин · 2016/08/05
бас нөлөөлсөн байх. Бас миний зүүн гарыг татах үедээ суга руу цохих шиг болсон. Тэгээд хойшоо татагдаж орохдоо би дээр нь байсан. Доороос тэр залуу гар хөлөөрөө маш хүчтэй тийчилж би дийлэхгүй байсан. Би тэр үед “цагдаа дуудаарай хүн аллаа. Түргэн дуудаарай цус алдаад үхлээ” гэх зэргээр маш чанга орилж байсан. Би зүүн гараараа машины самбарын тэмтрээд бариулаас нь татахад нөгөө залуу миний зүүн тал руу хутгалсан. Тэгээд намайг өндийхөд миний эгэмний голд хоолойд хутгалсан. Энэ үед би чанга орилж байгаад орилж чадахаа больсон. Орилоод байхад хоолой маань өөрт сул сонсогдож байсан. Цус их асгарч байгаа нь надад мэдэгдэж байсан. Би тэр залуугийн 2 гарыг хамаад барьсан байсан боловч миний баруун суган доогуур мултраад гараад явсан. Би баруун гараа дагаад эргэсэн. Хамгийн сүүлд баруун гар руу хутгалсан гэж бодож байна. Бид 2 эргэлдсэн байдалтай хутгалсан тал руугаа дарахад газар унасан. Энэ үед би юм харсан. Тэгээд би машинаа бариад явсан. Замд нэг хүн тааралдсан боловч надад туслаагүй. Би
Зочин · 2016/08/05
зам зааж 19 дүгээр байрны зүүн талд очсон. Тэнд 2 талаасаа шат болон замтай хүн явдаг газар байсан. Тэр замаар 4-5 хүн явж өнгөрсөн. Би нэг залууг нь энэ мөн үү гэж асуухад “биш ээ андашгүй өндөр царайлаг залуу байгаа” гэж надад хэлсэн. Тэр залуу надад ийм юм зардаг, тийм юм зардаг гээд олон зүйл тайлбарлан ярьж байсан. Тэгэж байгаад харагдаж байсан байрны нэг давхрын цонхны завсрыг харуулах гээд “тэр цонхны завсраар би гарсан” гэж хэлсэн. Би машиныхаа рүль дээрээс бариад нөгөө завсрыг нь харах гээд тонгойтол араас хэд хэдэн удаа цохисон. Яг тэр үед намайг хутгалж байсан юм байна лээ. Тухайн үед би рүлийн ард, хамгаалалтын бүстэй байсан. Хамгаалалтын бүсээ тайлах гэтэл зүүн гараас маань хүчтэй татсан байсан. Надад зугтах боломж байгаагүй. Тэгээд би баруун гараараа арай гэж суудлын бүсээ тайлсан. Миний зүүн гарнаас татаж байсан болохоор би арын суудал руу эргэх үед миний нүд рүү хутгалах шиг болсон. Би өөрийгөө сохорчихлоо гэж бодсон. Би юу ч хараагүй. Харанхуй байсан нь үүнд бас нөлөөл
Зочин · 2016/08/05
Шүүгдэгч Д.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр тэр залуу шунахайн сэдэлтээр ийм үйлдэл хийгээгүй байсан бол өөрийнх амь насыг егүүтгэх болон намайг эрэмдэг болгох байдал болохгүй байх байсан. Тэгсэн бол би ингэж өвдөж зовохгүй байх байлаа. Хэрвээ шунахайн сэдэлтээр энэ үйлдлийг хийгээгүй бол тэр залуу амьд, би өвдөж зовохгүй байх байсан. Халуун усны газар хамгийн сүүлд очсон. Тэндээс 21 дүгээр байр харагдаж байсан. Тэгээд халуун усанд бичиг баримтаа мартчихаж гээд ирэхийн өмнө халуун усанд бичиг баримтаа орхисон байна гээд халуун ус руу явахдаа миний машины суудлын дэрийг авах гэж оролдсон. Тэгэхэд нь би “битгий боль” гэж хэлэхэд “ах аа суудлын дэрийг аваад майк өмсгөвөл гоё харагддаг” гэж надад хэлсэн. Би тухайн үед суудлын дэрээ авхуулаагүй. Халуун усны газраас “бичиг баримтаа олчихлоо” гээд гартаа хар өнгийн түрийвч бариад гарч ирсэн. Тэгээд “манай дүү миний иргэний үнэмлэхийг гаргаж өгнө, 19 дүгээр байрны тэнд очъё. Би танд дөт зам зааж өгье гээд” надад
Зочин · 2016/01/29
Ene erunhii shuugch Tsogtzandan gedeg jaahanch gesen hun chanar gargaj boldoggui ym bh da uhsen hunii hoh bolj bga ym bhda uhsen hinii iig urududgui um gehed ulsen eejiig ni boddoggui um bjda haralgan ymuu jaashaa ym be esvel heden jaltar tugurgund nud ni ym harhaa bolj uhaangui boson ym bish biz de uhaarch hairlaach Tsogtzandan guai
Зочин · 2016/01/28
yamar shaltgaanii ulmaas hunii tiim saihan huuhdiin amiig burelgedeg bainaa, hend hunii ami amidraliig zogsooh erh baidag bainaa, baliar aluurchind yaliig n uuruleech
Зочин · 2016/01/28
Amiig amiar solivol taarna.
Зочин · 2016/01/28
hunii gants huug alchihaad yu ni emnelegt hewteh elbegdorj guai ta tsaazin huulia daniaj harmaar yum hunii altan ami horoochihood heden jil awaad daraa urshuuliin huuliar garaad irdeg aluurchidaa shuud oloni nuden deer taamlaj bgaa tsaaz ugch baimaar yum arai denduu bolj dee
Зочин · 2016/01/28
энэ шүүгч арай ч дэндэнээ, яагаад эрдэнэт залуу сайхан хүний амийг заналтайгаар бүрэлгэсэн АЛУУРЧИН өвчин зовлонгоос салахаар эмчлүүлдэг эмнэлэгт ТАРВАЛЗАЖ байдаг, тэгээд бас шүүхээр БАТЛАН ДААЛТАД гарч чадаж байна аа, эдгээр алуурчин хулгайчуудыг бүгд ТОНИЛЖ ҮХВЭЛ ТААРНА.
Зочин · 2016/01/28
Д мөнхбаяр эмч бол шуналтай хүн тэр тэгж чадна
Зочин · 2016/01/28
Зочин · 2016/01/28
Арайч дээ хуулийнхан
Зочин · 2016/01/28
Uneheer unen bol buh hun harj baigaa shuu dee