Сэрэмжлүүлэг: Долоон ослын улмаас найман хүн гэмтжээ
2016/01/29
2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 351 хүлээн авснаас зам тээврийн ослын 288 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Дэнжийн 1000 зам, Судалт төвийн хойд замд Т.Mark-2 маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 10 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг Их тойруу Оргилуун төвийн баруун замд H.Grace маркийн автомашины жолооч У нь Т.Spacio маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Э нарын 2 хүн гэмтжээ.