Дуучин Д.Маралжингоо Монголын рок поп урлагт 14 настай жаахан охин  анхлан хөл тавьж, дуулж эхэлсэн байдаг. Тэрбээр “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг 16 настайдаа дуулж байсан.

Тухайн үед их урамшиж, илүү их уран бүтээл хийх хүсэл тэмүүлэлтэй болсон гэдэг. Өвөрмөц, чадалтай хоолойгоороо өөрийн өнгө төрхийг бүрдүүлж чадсан тэрбээр дуулж эхлэхдээ нэлээд жин ихтэй байсан ч өдгөө гоолийг туранхай болж чадсан. Түүнийг үнэтэй эм тан хэрэглэж турсан гэх хүмүүс байсан ч дуучин маань үүнийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Би уйгагүй фитнессээр хичээллэж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн” хэмээн онцолсон.  

            Гоё, сайхан байх нь тухайн хүнээс тэвчээр, цаг хугацаа шаарддаг. Тэгвэл багагүй хугацаанд хүч хөдөлмөр зарцуулж, тэвчээр гарган гоё сайхан болж чадсан түүнд уран бүтээлийн амжилт хүсье. 

Б.Хорлоо