МАХН-ын ерөнхий нягтлан Ц-г өнгөрсөн баасан гаригт АТГ-аас баривчилжээ. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор баривчилсан байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв.

 

Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурдсан байдаг. Харин өчигдөр тус намын нарийн бичгийн дарга нар солигдож, шинэ дарга нар ажлаа хүлээн авсан байна. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилжээ.

 

Эх сурвалж: www.24tsag.mn