Зам засвартай холбоотой замын түгжирэлд та хэрхэн хандаж байна вэ?
2013/08/19
Хичээл, сургууль эхлэх дөхсөнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд замын хөдөлгөөн бүр ч их ачаалалтай байгаа. Хүн бүр л хичээл, сургуульдаа бэлдэж, зах үйлчилгээний төвүүдэд “бөглөрөл” үүссэн гэхэд хилсдэхгүй. Намар намарт л Улаанбаатар хот ийнхүү олны хөлд дарагддаг.
Хүн ам олшрохын хэрээр авто машины түгжрэл ч дагаад ихэсдэг. Өглөө ажил, хичээлдээ яарах бидний цөөнгүй хэсэг нь автобусаар зорчдог бол үлдсэн нь хувийн машинаараа ажил, төрлөө амжуулдаг. Улаанбаатар хотод 210 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгааг өнгөрсөн онд гаргасан байдаг. Бид авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаригийн ялгаатай дугаарын хязгаарлалт хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь ч үр дүнгээ өгч, авто замын ачаалал мэдэгдэхүйц багассан гэж болно.
Ийнхүү авто замын бөглөрөл түгжрэлийн талаар ярихад зам засварын ажлыг зайлшгүй ярих шаардлага гардаг. Учир нь бид утааны улирал дуусаад л зам засварын ажилдаа ордог. Өнөө жил ч ялгаагүй замаа зассаар л байна.
Онцлог нь, энэ намар зам засварын ажлаас үүдээд энэ сарын 24-өөс 31-ийг дуустал найм хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялган хязгаарлах шийдвэр гаргасан. Үүний шалтгаан нь хичээлийн шинэ жил эхэлж байгаа болон зам засварын ажил дуусаагүйтэй холбоотой гэж үзжээ. Уг шийдвэрийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар тогтсон юм.
Тодруулж хэлвэл, найм хоногийн турш 07.00-21.00 цагийн хооронд энэхүү хязгаарлалт хүчинтэй бөгөөд есдүгээр сарын 1-нээс эхлэн хуучнаараа гаригийн ялгаатай хязгаарлалтандаа шилжих гэнэ. Дашрамд дуулгахад энэхүү дугаарын хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулахаар болсон байна.
Уг асуудалд иргэдийн зарим нь бухимдалтай хандаж байгаа юм. Учир нь зам засварын ажлаа төлөвлөж чадахгүй ажил төрөлтэй хүмүүст явдал чирэгдэл учруулж байна. Хүмүүс урьдчилан ажлаа төлөвлөсөн байхад ийнхүү дураараа шийдвэр гаргаж байгаа нь иргэдийг үл хүндэтгэсэн бүдүүлэг хэрэг хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Мөн “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ” гэгчээр удирдах, холбогдох албан тушаалтнууд нь сэтгэлгүй хандаж, эрх мэдэл бүхий замын компаниудыг өөгшүүлсэн шийдвэр гаргаж байна хэмээн үзэж байгаа юм. Угтаа бол ард иргэдийн эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж байх хэрэгтэй хэмээн бухимджээ.
Харин иргэдийн цөөнгүй хэсэг нь зам засварын ажлыг чанартай бас хурдан хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд тодорхой хугацаанд замын ачааллыг багасгаж, хүйтрэхээс өмнө замаа засах нь чухал хэмээн үзжээ.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/20
p i z d a a yahlaaraa jil bolgon ingeed zamda sazwar hiiged bdin be? yponii narnii zam yagad ewdrehgui bhad sayhan tawisan zam ni ***mbiij bdiin be
Зочин · 2013/08/20
m a l nuud iim shiidver gej yu bsan yum bugdeeree hamtdaa buglursun deer. ta nar ter avtobusandaa suugaad uzeech. mal achchihsan yum shig yavdag bj...
Зочин · 2013/08/20
tugjrel zam zasvartai holbootoi bishee, harin ***r uulzvart nevterdeg jolooch nartai holbootoi, ***r gerleer orson mashiniig dagaad araas ni ulaan gerleer orood tugjeed zogschihdog biz de?
ням · 2013/08/20
явж байгаа нэртэй түгжирч нэрвээ барж байснаас тэр нь дээршдээ.би өдөр өдөрт нь төлдөг зэээлтэй тэгсэн ч гэсэн дэмжиж байна.болох байхаа гэж бодож байна
Зочин · 2013/08/20
shuuhiin shiidver guitsegddeg gazar ajildag emegtei bol engiin emegteichuudees iluu setgeliin hatuujiltai, berhsheeliig davan tuulah chadvartai l emegtei baisan baih. engiin emegtei iim gazar ajilahgui shuu dee. iim emegtei setgeliin gutralaas bolood amia horlono gej baihgui. hucheer l amiig ni horluulsan baij magadgui yum daa.
Зочин · 2013/08/20
тоолдог дохиотой болмоор байна бүх газарт бас жолооны курст шинээр замын хөдөлгөөний дүрмийн соёл болон аюулгүй байдал гэсэн хичээл нэммээр байнааааааа анхааралдаа аваач
Зочин · 2013/08/20
тоолдог дохиотой болмоор байна бүх газарт бас жолооны курст шинээр замын хөдөлгөөний дүрмийн соёл болон аюулгүй байдал гэсэн хичээл нэммээр байнааааааа анхааралдаа аваач
Зочин · 2013/08/20
хязгаарлах нь зөв өө. тэгж байж л улсын ажил урагшлана. зарим нэг хүмүүс зөвхөн хувийн эрх ашгаа бодож уурлах юм. машин тэрэггүй байсан ч автобусаар яваад байж болно ш дээ. машингүй байсан ч болдог л байхгүй юу. ямба эрх нь дэндсэн хүмүүс л үүнийг тээр******ж байгаа байх гэж бодож байна. бүр ор тас ямар машиныг нь явуулахгүй гэж байгаа биш сөөлжөөд явуулж л байна ш дээ. тэр хооронд зам засварын ажил гоё болчихвол бид түгжрэлгүй сайхан болно ш дээ. өөрсдийгөө бодсон зарим нэг хүмүүс больж үз гэж хэлмэээр байна. ажилтай төрөлтэй бизнесмэн хэнч байсан болдог л байхгүй юу. дэмжиж байгаа шүү. бас энэ жил зам засвар сайн явагдаж байгааг хэлье