“Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө” дууны клипний дүр төрхөөрөө олны танил болсон жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэг бид андахгүй.

Мөн түүнийг “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн хань гэдгээр нь мэднэ.  Тэрбээр дунд сургуульд байхдаа гааль, хилийн цэрэг, эсвэл цагдаа болохоор шийдээд байж. Гэтэл нэг өдөр сургууль дээр нь “Надаар тоглосон хайр” жүжгийн билет ирж, тус жүжгийг үзсэн нь маш гоё мэдрэмж төрүүлсэн  тул урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг.  Тус жүжгийг үзээд харих замдаа жүжгийн хэсгийг цээжилчихсэн, тэрийгээ уншсаар байгаад харьсан тухайгаа дурсдаг.  Ингээд л СУИС-д шалгалт өгөхөөр судалж, урлагт татагдсан хэмээн ярьжээ. Ийнхүү ганцхан өдрийн дотор мэргэжлээ сонгоход нь “Надаар тоглосон хайр” жүжиг түлхэц болсон түүхтэй.

СУИС-ийн оюутан байхдаа “Ийм нэгэн дурлал” кинонд тоглож дэлгэцийн бүтээлээ эхлүүлсэн тэрбээр анхны кино гэдэг утгаараа “Ийм нэгэн дурлал” кино маш сайхан санагддаг хэмээн дурсчээ.

Б.Хорлоо