Ч.Чимидсүрэн: Г.Шийлэгдамбыг генсек болсон цагаас нь эрхлүүлсэн
2016/02/05
МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга асан Ч.Чимэдсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
МАХН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үнэнийг илчилж, намаасаа гарч байгаагаа хэлчих шиг боллоо. Таныг түүнд шүүмжлэлтэй ханддаг байсан гэж дуулсан. Одоо байр суурь чинь ямар байгаа вэ?
-Шийлэгдамба бид хоёрын хувьд найз нөхдийн харьцаатай. Тэрээр намын генсекээр багагүй хугацаанд ажиллалаа. Шийлэгдамба маань бага зэрэг халирамхай хүн. Шүүмжлэлийн хувьд хааяа сархад хэтэрүүлчихдэг зантайг намынхан мэднэ. Ийм үед л намын халуун гал тогоонд асуудал гарна. Тэгээд л нүүрэн дээр нь үнэнийг нь туугаад л хэлчихдэг л дэ. Ажлаа хаяад алга болчихоор хамт ажиллаж байгаа хүмүүст нь маш хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ бид МАХН дээр хамтарч ажилладаг хүмүүс байсан. Үндсэндээ Шийлэгдамба гэдэг хүн бол Н.Энхбаяр даргын итгэл найдварыг хүлээж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сэтгэл хоёрдохгүй ажиллаж чадна гэж өөрөө хүсэлтээ өгч байсан хүн юм шүү дээ. Тийм болохоор Шийлэгдамбын өмнөөс харамсаж байна. Одоо ч гэсэн генсекээс албан ёсоор түтгэлзүүлээгүй байгаа. Тэгээд бас л ажилдаа хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Хэвлэл мэдээллээр гарах элдвийн зохион байгуулалттай, гүтгэлгийн шинж чанартай турхиралтад автаж намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа нь харамсалтай байна. Мэдээж энэ бүгдийг миний зүгээс 2016 оны сонгуульд зориулагдсан тодорхой зорилготой үйл ажиллагаа гэж харж байгаа.
-Шийлэгдамбын хэлээд байгаа шиг Н.Энхбаяр гэдэг хүн намдаа мөнгө авчир гэж таныг дарамталж үнэн үү?
-Намын гишүүн, намын нарийн бичгийн даргын хувьд ажил хариуцаад явахад хүндрэлтэй асуудлууд олон гарч ирнэ. Тэр бүрд нарийн бичгийн дарга болгон өөр өөрсдийн асуудлыг өөрсдөө хариуцаад л явдаг. Миний хувьд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах нарийн бичгээр ажиллаж байсан. Хамгийн ихээр хөрөнгө санхүү шаарддаг ажил. Гэхдээ үүнд сэтгэл байвал заавал мөнгөөр хийх нөхцөл байдалтай тулгарахгүй л дээ. Мөнгөгүй хийж болдог ажил гэж бий. Ганцхан сэтгэл хэрэгтэй. Намын гишүүдийн хувьд ч тэр зайлшгүй байх ёс зүй юм л даа. Түүнээс биш янз бүрийн байдлаар намын нэр барьж мөнгө цуглуулах нь нарийн бичгийн даргын тэр тусмаа генсекийн ажил биш шүү дээ. Генсекийн хувьд өөрөө ажлаа хэвийн явуулахын тулд шаардлагатай санхүүжилтийг босгосон байхыг үгүйсгэхгүй. Хөрөнгө босголоо гэж үзэхэд намын дарга биш генсек өөрөө л түүнийг захиран зарцуулдаг. Тийм болохоор Н.Энхбаяр даргыг гүтгэж байгаа нь илт байгаа юм. Ерөнхий нарийн бичгийн дарга чинь намынхаа бүх асуудлуудыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ гэж ажилладаг шүү дээ. Тэгэхээр ажлаа хийж, намаа бүхэлд нь хариуцаж авч явах ёстой. Түүнээс биш намын дарга гэдэг хүнд бүх лайг нааж болохгүй. Миний хувьд Шийлэгдамбатай нөхөрлөж явсны хувьд гаргасан алдаанд нь сэтгэл өвдөж байна. Харин намын гишүүний байр сууринаас ярихад “Шийлэгдамбаа чи ингэж болохгүй” гэсэн хатуу байр суурьтай байна.
- Ажил хийхэд сэтгэл хэрэгтэй гэлээ. Шийлэгдамба сэтгэл гаргалгүй зөвхөн албан тушаалын төлөө ажиллаж байсан гэсэн үг үү?
-Хэд хоногийн өмнө гарсан “Цензургүй яриа” гэсэн нэвтрүүлгийг харлаа, өөрийнх нь гараар бичсэн ил захидлыг үзлээ. Дэндүү увиагүй санагдсан. Хүн тэжээвэл толгой цусдана, мал тэжээвэл ам тостоно гэдэг болж байх шиг санагдсан. Бараг л аав шиг нь өмөөрч хамгаалдаг хүндээ хулчгар, адгийн өөдгүй зан гаргачихлаа. Шийлэгдамбын ажлаа цалгардуулж байгаа талаар хэл ам нам гарна. Тэр бүрт Н.Энхбаяр дарга битүүхэндээ өмөөрч хаацайлаад л өнгөрдөг байсан. Өнөөдөр нөхцөл байдалд ингэж хандаж байгаа нь Шийлэгдамба гэдэг хүн өөрөө хэн гэдгээ харууллаа. Шийлэгдамбын гүтгэлгийн дараа Энхбаяр даргатай энэ тухай санал солилцсон. Гэтэл дарга “За яахав дээ. Айж ичээд, дарамтанд ороод, угаасаа цаадах чинь зүрх муутай хүн. Бид нар нэгнийгээ ойлгох ёстой” гэж хэлсэн. Даргын энэ үгийг сонсоод үнэхээр газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс юм. Өчүүхэн хүний алдааг агуу сэтгэлтэй хүн л уучилж чаддаг байх.
-Та нарын зүгээс хууль хүчнийхний зохион байгуулалттай дарамтанд ороод амиа аварч гарах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа юм байна, тийм үү?
-Хувь хүн талаасаа амиа аврах гээд янз янзын л зүйл зохиож, эсвэл зохион байгуулалттай ятгалгад автаж болно. Гэхдээ өөрөө амьд үлдэхийн тулд бусдыгаа зарж иддэг, худалддаг зүй зохисгүй авирыг хүн бүр гаргаад байвал цаашдаа энэ улс орон чинь яаж явах юм бэ. МАХН-ын бүх гишүүд Шийлэгдамба гэдэг Ерөнхий нарийн бичгийн даргадаа итгэж, харж байсан. Энэ бол генсек хүний өөрөө үүрэх ёстой хариуцлага. Хариуцлага гэдэг бүх л намын генсекүүдийн үүрэх ёстой ачаа. Энэ бүгдийг мэдсээр байж генсек болчихоод орж ирчихээд, чи чадахгүй байна гэж шүүмжлэх үед больчихгүй яасыын бол. Тэр үедээ “Би чадна” гээд л суудал дээрээ үлдэж байсан хүн шүү дээ.
-Н.Энхбаяр даргын зүгээс ямар санаа бодол илэрхийлж байгаа бол. Та уулзсан уу?
- Түрүүн би хэлсэн “Шийлэгдамба, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хувьд газар тэнгэр шиг зөрүү байна” гэж. Өчүүхэн бодолтой хүн тэнгэр шиг сэтгэлтэй хүний хайрыг даасангүй дээ гэж би хэлмээр байна. Даргын зүгээс “Шийлэгдамба маань яагаад ийм хариуцлагагүй хандав. Өөрийгөө авч гарахын тулд ингэж ярихаас өөр арга байгаагүй юм боловуу гэж. Янз бүрийн дарамт шахалтанд орсон юм боловуу. Та нар уулзсан уу.” гэсэн олон бодол тээж байгаа харагдсан. Даргын хувьд ажил дээр маш өндөр шаардлагатай хүн. Өөрөө ч ажиллана гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг. Тийм болохоор бусад хүмүүст ч бас тийм шаардлага тавьдаг. Би олон хүмүүс энэ хүний ажлын шаардалагад шантарч элдэв авир гаргаж байгааг харж үзсэн. Ер нь хүний итгэлийг даавал даасан шиг даагаад сэтгэлээсээ нэг баг болон хамтарч ажиллаж чадахгүй мөртлөө араар нь худал, үнэн юм ярьж явдаг нөхдүүд УИХ-д ч тэр нам дээр ч тэр олон байгаа. Хүнийхээ хувьд Н.Энхбаяр гэдэг хүн маш зөөлөн хүн шүү.
-Шийлэгдамба нэгэнт нүүрээ буруулчихлаа. Оронд нь хэн томилогдох бол?
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын тухай ярихад эрт байна. Мэдээж Шийлэгдамба ажлаа өгсний дараа яригдах асуудал. Миний зүгээс ажлаа өг гэж шаардана. Энэ хүн одоо болно. Арай ингэж эрхэлж болохгүй. Шийлэгдамбыг генсек болсон цагаас нь л эрхлүүллээ шүү дээ. Алдаа болгоныг нь уучлаад, толгойг нь илээд байж таарахгүй. Дараагийн генсекийг намын удирдлага буюу гүйцэтгэх товчооны хурлаар тодруулах байх.
-Энэ явдлаас болоод нам оршин тогтноход хүнд болж байна уу. Шийлэгдамбын мэдүүлгээс үүдээд Н.Энхбаяр гэдэг хүн рүү чиглэсэн эрүүгийн хэргүүд ч гарах магадлалтай болчихоод байгаа юм биш үү?
-Ямар ч тохиолдолд МАХН байдгаараа байна. Үйл ажиллагаа нь олон мянган гишүүдийнхээ дэмжлэгээр явсаар л байна. Н.Энхбаяр гэдэг хүн бол монголчуудын хувьд маш хэрэгтэй хүн. Гарт баригдаж нүдэнд үзэгдэх хийсэн бүтээсэн ажилтай хүн. Энэ улсад чадвартай, чансаатай хүн хэрэгтэй цаг болсон. Н.Энхбаяр дарга шиг сэтгэлээрээ ажиллавал цөөхөн хүн амтай манайх шиг улс дороо л босоод ирнэ. Ийм учраас л намынхан маань даргадаа итгэдэг нэг баг болж ажиллаж чаддаг. Мэдээж 2016 оны сонгууль хэний зөв бэ гэдэгт дүн тавина. Энэ нь бусад зорилготой этгээдүүдэд таалагдахгүй байгаа болохоор л ийм мэт зохион байгуулалттай гүтгэлэг, үйл ажиллагаануудыг явуулсаар байгаа. Манай намд чадварлаг залуучууд олон бий.
Зочин · 2016/02/11
Зөв л ярьж байна. Одоо үед хариуцлагагүй хүмүүс их болж хүний мөс чанар муудсан нь Шийлэгдамбын хэргээс харагдаж байна.
ХУУЛЬЧ · 2016/02/10
ИЙМЭРХҮҮ АМЬТАД ХҮНИЙГ АЛНА ШҮҮ. ӨӨРӨӨ ХЭРЭВ ШИЙЛЭГДАМБЫН ОРОНД БАЙСАН БОЛ ЯАХ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ. НЭГ Л ИХ ЭНХБАЯРЫГ МАГТСАН ХҮН, БҮР ХЭТРЭЭД АУГАА ХҮН Ч ГЭХ ГЭХ. ИЧМЭЭР ЮМ.
Зочин · 2016/02/08
Ene Chimedsuren Batzandan Magnai 2-iig gudamjind orildog bh uyd huushuuriig ni zoodog baisan. Batzandan ulsiin ih hurliin gishuun bolj, Magnai shudarga orsoldoon hereglegchdiin toloo gazariin darga bolj ene Chimedsureng Alrtanbulag choloot busiin zahiral bolgoj ene zaluu 2 jiliin dotor Land cruiser 200 markiin mashintai bolj, odoo huuchnaar Erel surguuliin urd, RTsNK towiin hoid tald 8 dawhar barilga bariulj bgaa. Ene bol unen shuu humuusee! Tor bol bayjih hamgiin hurdan zam gej ene bui!
Зочин · 2016/02/07
Ene nuhur hoid solongost amidrval uls turd suga usnuu.enkhbayariin zurgiig tyriivchindee hiigeed yavj baidag gesen ynen baih shyy.yostoi neg bylduuch buunii nohoi gedeg n yarianaas n medegdej bna
Зочин · 2016/02/06
belxiin ariin gunjiin amiig zarj. tend xaus bariulj tansaglaj yvaa noxor do. chimedsuren gej ene noxor. xudlaa gevel ochood uz.
Zochn · 2016/02/06
Zuv bodoltoi zuv hun bainaa.Amjilt huseye
sain har · 2016/02/05
sain har iim humuus mongolog hugjuulne geed ywj bna tsunh barigch buyu tsunh dotorh hun gej ene
Зочин · 2016/02/05
Umnuus ni ichmeer dolignoj baina daa.Chinii hajuud harin Shiilgee heegui er hun shd.Chi bol salbadai
Зочин · 2016/02/05
zochih
Зочин · 2016/02/05
За чи нам тавиулталаа долоогоод л явж бай, цагаа болохоор үзнэ ээ
zochin · 2016/02/05
chamaig harj l baihaas hol ywahiig chin iim humuus harin hol ywaad bj magadgui shuu haha
Зочин · 2016/02/05
Shan burna gedeg ni ene bna da. Uuriiguu shan doloogch gedgee haruullaa da haha
zochin · 2016/02/05
za hutsaa mongolchuudiig teneg gej bodood denduu doromjilj bna.tsag ni irvel chamaig ch gesen zoliond gargahdaa siihgui shde tsaad avilgach enhbayar.doloochooro duuduulaad bugsii ni dolooj yavah yum.uur amidrah arga bdaggui yumu huurhii.
Зочин · 2016/02/05
Энэ Долоогч муухай харагдаж байгаа биз, тэгвэл Тэр Долоолгуулагч нь бүүр хүний адаг байдым байгаа биздээ...
MAXN · 2016/02/05
uulen choloonii nar chamd hurtsdana daa
Зочин · 2016/02/05
Dargiinhaa bugsiig dolooh n ee.
Зочин · 2016/02/05
Цагдаад томроод байсан гар мөн үү. Дуут дохионы асуудал гаргаад... Энхбаярын бөгсийг долоодог ажилтай болж дээ.
zochin · 2016/02/05
Iim huniig bugs doloogch gene. Hiisen buteesen zuilgui.....uuru arhi sengenuuleed byzhan darga hgeed l....