Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин С.Болд-Эрдэнэ
2013/08/19
Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн байдаг.
Түүнээс хойш 60 гаруй жүжигт тоглож, 20-иод кинонд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр “Драмын дөрвөл” хамтлаг байгуулж, шинэ өнгө аястайгаар уран бүтээл туурвиж байсан бөгөөд тэд уран бүтээлээрээ хоёр цомог гаргасан байдаг.
Авъяаслаг залуус маань зөвхөн цомог гаргаад зогсолгүй 1990-ээд оны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулж, нэгтгээд “UB Palace”-д хоёр ч удаа тоглолт хийж үзэгчиддээ бэлэг барьж байсан. Тэдний уран бүтээл өнөөдөр ч дуулагдсаар, үнэ цэнэтэй хэвээр.
Түүний бүтээл, хөдөлмөрийг үнэлэн Байгууллагын тэргүүний уран бүтээлч, МЗХ-ны Тэргүүний алтан медаль, МУСТА цол олгосон нь түүний ур чадварын царааг харуулна. Жилдээ ганц удаа болдог “Гэгээн муза” наадмаас жүжигчин С.Болд-Эрдэнэ 2003 онд шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан.
Сонирхуулахад, нэгэн үеийн жүжигчид болох МУСТА С.Бол-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Б.Амарсайхан нар СУИС-ийн нэг ангийнхан аж.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/23
bi ene jvji****ng hvndeldegnadad talagdag
Зочин · 2013/08/23
bi ene jvji****ng hvndeldegnadad talagdag