МАН МАХН-тай нэгдэх үү?
2016/02/15
УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ улс төрийн намууд базаан хүчээ зузаатгах ажилдаа оров. Сар шинийн өмнөхөн Ардчилсан намд ИЗНН, МҮАН нэгдэж байгаагаа зарласан бол хоёрдугаар сарын 9-нд МАХН, Монголын Ногоон намууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ бол тус хоёр нам 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хамтарна гэсэн үг юм.
Уг нь шинэ он гарахтай зэрэгцэн улс төрчдийн ярианы хачирт МАН, МАХН хоёрын нэгдэл хавчуулагдаж байсан билээ. Хоёр намын ахмадууд нь язгуур угсаа нэг намаа нэгтгэх санаа зорилго бол их. Гэвч дунд болоод залуу үеийнхэн нь эсэргүүцэж байгаа дуулддаг. Мөн МАН-ын дарга “Хоёр намын нэгдлийг Н.Энхбаяр, М.Энхболд гэдэг хоёр хүн шийдэхгүй” гэж хэлсэн удаатай. Дээр нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарт шалбаагаараа дуудуулчихаад нийлж нэгдэнэ гэдэг МАХН-ын удирдлагад таатай санагдаагүй болов уу. Тиймдээ ч сонгуулийн нүүдлээ эхлүүлж, Монголын Ногоон намтай нэгдэж орохоор болж байна.
Энэ нэгдэл МАХН-ынхны хувьд эхнийх биш. 2012 оны УИХ-ын сонгуульд тус нам МҮАН-тай нэгдэн ороод 11 суудал авч байсан. Харин одоо Н.Энхбаяр О.Бум-Ялагчтай хамтарснаар энэ хэмжээний суудал авна гэсэн цээжний тооцоо хийсэн болов уу. Гол нь АН, МАН-ынхантай өрсөлдөхүйц кандидат байна уу гэдэг хамгийн чухал асуудал болж хувираад байна.
Монголын Ногоон намд байгаа нэг давуу тал нь улс төрийн намуудаас гуравт эрэмбэлэгдэж байгаа явдал. Нэг үгээр хэлбэл, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа Монголын Ногоон нам нь МҮАН-аас өмнө жагсч байгаа. Тиймээс МАХН-д одоо урдуур оочер авахаар дугаарлах шаардлагагүй болсон гэсэн үг.
Харин МАН-ынхан МАХН-тай нэгдэх талд санаачлага гаргахгүй яваа нь лидер нь ганцаардаж нөхөдгүй болохыг л хүлээж буй тухай улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх нь бий. Түүнд одоо хүү Э.Батшугар, Шадар сайд Ц.Оюунбаатар, дэд сайд асан Б.Тулга гэсэн гурван хүн л үлдсэн юмдаг уу даа. Бусдынх нь хувьд зайгаа барьж, эхэлжээ. Үүсээд буй энэхүү асуудалд зайгаа барьж буй нөхдийг буруутгахаас илүүтэй МАХН-ын удирдлагын өөрийнх нь араншин нөлөөлж буй бололтой. Тиймээс МАН-ын хувьд МАХН-тай эвсэхэд нэг их яарахгүй байж мэдэх нь. МАХН-ын хувьд ч нэг рүү зүтгээд байх онцын шаардлага үгүй болсон.
Г.ХОРОЛ
зочин · 2016/02/16
Н.ЭНХБАЯРЫН 60+10+30=100 % ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ 100% ДЭМЖИЖ БАЙНАА. МАХН-Д ИТГЭЖ БАЙНА. ХЭН ӨНӨӨДӨР ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯРЬЖ БАЙНА. МАН, АН ХӨГЖИЛ БИШ ХОР ЯРЬЖ ХОРДУУЛЖ БАЙГАА.
Зочин · 2016/02/15
KHU nam garwal mash ih ym uurchlugdunu enhbayr gej hun yg hen be gedgig haruulna tiim uchir emeej bga ulsturchid
даваа · 2016/02/15
Хагарсан чулуу эвлэдэгүй гэдэг шиг холын замд энхээг дагасан дэнгийн эрвээхэй шиг юмнууд их улс төрд гай болно шүү ардын намынхаан
Зочин · 2016/02/15
Ene hoyr nam hezeech negdej chadahgui. Enh bold darynhaa suudlyg Enh bayart taviad ogoj chadahgui . Enh bayar namyn darga bolj chadahgui bol shuud shorond orno tiim uchraas ter ersdeltei alham hiih hun bish.
Зочин · 2016/02/15
Зочин · 2016/02/15
ene 2 nam salsnaasaa bolj l 2012 ond aldsan,
bataa · 2016/02/15
ÌÀÍ ìºí ÌÀÕÍ íýãäýæ ñîíãóóëüä îðîõã¿é áîë ÿëàãäàíà ýíý æèë ÀÍ-ä àì ìóóòàé ýíý ¿åèéã ÿàæ àøèãëàõàà ë ìýäýæ äýý
Зочин · 2016/02/15
Lider gantsaardlaa geh yum. Tsaana n ochnoon olon medleg chadvartai bolovson huchin baigaa doo.
Зочин · 2016/02/15
Ene MAN gej oligarhuudtai negdej tenegtehgui baihoo.
Зочин · 2016/02/15
Enhbayriin debshvvlj baigaa ter Hogjliin zorilt mash zob. Ard tumend ih heregtei, Olon hvn demjij, itgej baigaa shvv
Зочин · 2016/02/15
МАХН-ийн яриад байгаа сонгуулийн хувьсгал гээч юм нь их л хэрэгтэй зүйл дээ. Одоо энэ төр барьж байгаа намд их ч итгэлээ, их ч хулхидууллаа. Ард түмний амьдрал дээрдсэн юм алга
Зочин · 2016/02/15
Лидергүй бож ганцаардана гэж байхгүй ээв Энхбаяр гэдэг хүн чинь өөрөө лидер шүүдээ
Пүрэв · 2016/02/15
Ганцхан тэр дарга нь энэ лидер нь зайгаа барьсан гэхээр нам нь унадаг юм шиг ярьж бичээд байх юм энэ олон гишүүн дэмжигч ардыг байхад ямар лидер нь гарна уу? орно уу? ямар хамаа байнаа? Г.ХОРОЛМАА?
Зочин · 2016/02/15
Maxn ch uls tord noloo ihteidee. AN ch eniig sain oilgoj baih shg bn, tegeed chadah chineegeere l hor nairuulaad guij baigaa baih. Maxn ern zasgiin erh avbal ene uls orond ih yum hiichihej chadah nam yaaltchgui mon