Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журмын талаар маргаантай байгаа асуултуудад дараах хариултыг Замын цагдаагийн газраас өглөө.
Нэгдүргээрт: Зам тээвэр осол холбогдсон 2 жолоочийн буруутай этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байвал шууд Даатгалын байгууллагадаа хандаж хохирлоо барагдуулж болно. Цагдаад хандах шаардлагаггүй. Ингэснээр тус жолоочийн оноо хасагдахгүй болно.
Хоёрдугаарт: Гэрийн хаягаар торгуулийн хуудас очиход тээврийн хэрэгслийн эзэмшигч нь /2 тохиолдолд 1- Хурд, Гэрэл дохио зөрчвөл/ тухайн үед зөрчил гаргах үед барьж явсан этгээдээр торгуулийг төлүүлсэнээр тус жолоочийн оноо хасагдах болно.