2015 онд түүхий махны экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын эхлэл болж өчигдөр Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу 16 тонн хонины мах экспортоллоо.

БНХАУ-аас гадна Вьетнам, ОХУ-руу үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг манай улсын 8 үйлдвэрт олгосон. Үүнээс гадна ОХУ-ын 3 муж руу гаргаж байсан бол 8 муж шинээр нэмэгджээ.

2016 оны эхний хагас жилд нийт 51400 тонн мах, үүнээс үхрийн мах 5800 тонн, хонины мах 18320 тонн, ямааны мах 15880 тонн, адууны мах 11400 тонн махыг олон улс руу экспортлох квотыг компаниудад олгосон байна.

Н.Чимэг