Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд бол 40 хувь нь хүүхдүүд байна. Хүний хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн сэтгэлгээ нь буруу. Тиймдээ ч иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг болсноор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өссөн аж. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт гэнэт нэмэгдээгүй. Хөрш айлд нь гарсан хэрүүл тэмцэл, хүүхдийн уйлах дууг сонссон ч тоолгүй өнгөрдөг байсан иргэд хуулийн байгууллагад ханддаг болсноор цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ийнхүү 60 хувиар өссөн дүн гарчээ.

Н.Чимэг