Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгслийг бүртлгэлээс хасна
2016/02/21
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг авто машиных нь улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр журам өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Журмын дагуу авто машиных нь дугаарын сүүлийн цифр нь 2, 7-гоор төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх үүрэг хүлээж байгаа юм. Татвар төлөх хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт дуусах тул түүнээс урьтаж татвараа төлөхийг албаныхан анхааруулж байна.
Мөн ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцоогүй удсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм байна. Энэ дагуу улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.
Ингэхдээ сүүлийн дөрвөн жил буюу 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, авто-тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгслийг бүртгэлээс хасах юм байна.
Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах аж. Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа юм байна.
Н.Чимэг
Зочин · 2016/02/22
Зочин · 2016/02/22
тэр хүн машинаа бүртгүүлэсэн л бол унаж байна уу үгүй юу гэж хэн мэддэгийн Ямар ч байсан хуульд заасан татвараа төлчихөд яадаг байнаа Төлөх д шалтгаансаад бх юм ер алга Дүнжингарав бол иргэдэд саагүй үйлчилээд л бхад заавал харгалзагч манаач шиг ингэ тэг гэж шаардуулах гээд байгаа мал шиг болсон иргэддэд зар тавиад л цаг заагаад л хугцаа алдах хэрэг юу бн шууд хасаад хасаад замын өглөө таглаа с хасаад байх хэрэгтэй ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХАСААД Л ХАЯЧИХ
Зочин · 2016/02/22
hadgalah mun tsugluulga n zorilgoor hudaldan avsan bol yah be?
Зочин · 2016/02/21
машинаа унахгүй бол татвар төлөх шаардлагагүй .шударга бай л даа . Утаа гаргаагүй бол утааны татвар төлөхгүй .Ардчилсын намын гишүүдэд хийх ажил олдохгүй байна. уу. 97000 машины бүртгэлийн хэ мжээ шалихгүй ш дээ. Компьюторт байж байхад хэнд ч саад болохгүй. Хүн хэрэгтэй үедээ машинаа засаад татвараа төлөөд л явах болно. Яахаараа ийм хүн зовоох ажил хийдэг юм бэ.Дараа р бүртгүүлэх гээд бас бөөн ажил болно .Бүгд л ямар нэ
Я
Зочин · 2016/02/21
Татвараа төл гэж жил бүр л хэлдэг шд. Иймхэн юм ойлгохгүй бж машин барих уу? Хас хас 4 жил гэж бхар жилдээ төлөөгүйг нь ч хас. Үүргээ ухамсарлахгүй бж эрхээ эдлэх санаатай бае
Зочин · 2016/02/21
Ehleed tatvaraa tul, tuluhgui bol hasna gedeg messejee hugaqtsaa uguud niigemd zarla. Daraa ni tuluugui bol hasah heregtei shuu dee. Hunii erhend buu hald. Yamar ch shaltgaan baij bolno.