Энэ сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүрэх ажээ.

Тиймээс холын замд явахдаа унаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гарахыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.