Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд энэ сарын 26-нд буюу даваа гаригт 09:19 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлсэн байна.

   "Miss Mongolia 2013" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд "Мисс Монголиа Холбоо" хамтран зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж. Түүнчлэн жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экваторын Гевнэй-д болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

   Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

   Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг 6 төрлөөр өрсөлдөх ажээ.Үүнд:
1.    Мисс Модель
2.    Мисс Фото
3.    Мисс Авъяас
4.    Мисс  Бикини
5.    Мисс Спорт
6.    Мисс Гүүдвил( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус  шалгаруулдаг аж.

   “Miss Mongolia 2013”  тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах бөгөөд энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгийг хамруулж охидыг шалгаруулан оролцуулж байгаагаараа онцлог аж. Мөн нийт бүртгүүлэн оролцож буй охидоос шилдэгийн шилдэг 20-н охид финалын шатанд шалгарч, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, төрөл тус бүрийн номаниацаар өрсөлдөж 2013 оны 09 сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар тус тусын өргөмжлөлт миссүүд тодрох гэнэ.

Монгол улсынхаа Эв нэгдэл, Гоо сайханы бэлэгдэл болж дэлхий дахинд эх орноо сурталчлан танилуах эрхэм зорилготой охиддоо өндөр амжилт хүсэн ерөөе.

Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Хамтран зохион байгуулагч:
"Мисс монголиа" холбоо
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт