Өндөр жилд 2000 гаруй хүн мэндэлжээ
2016/02/29
Өнөөдөр 2016 оны хоёрдугаар сарын 29. Энэ жил өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож байна. Энэ өдөр дөрвөн жилд нэг удаа болдог юм. Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохиодог гэдгийг бид мэднэ.
Дэлхий дээр дөрвөн сая хүн хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэсэн бүртгэл байдаг бол Монголд 2000 гаруй хүн энэ өдөр төрснөөс 60 хувь нь эмэгтэйчүүд гэнэ.