Нөхрөө түлхсээр байгаад сулралтай болгочихжээ
2016/03/05
Та бүхнээс зөвлөгөө авах гээд бичлээ. Манай нөхөр бид 2 суугаад нэлээдгүй удаж байна. Би хүүхэд төрүүлээд хувцасаа тайлж орондоо орж унтах ч завгүй 5 сар том болгох гэж зүдэрлээ зүтгэлээ.
Хүүхдүүдээ хараад гэртээ суугаад урьдныхаасаа огт өөр хэв маягаар амьдраад бөөн стрэсс болоод уурлаад л. Юун секс хийхтэй манатай. Манай нөхөр бөөн уур болж байж хааяа л нэг хийдэг байлаа. Хэрүүл ч тасрахгүй. Ийм маягаар 3 жил амьдарлаа. Тэгж байтал дахиад хүүхэдтэй боллоо. Тэгэхдээ л сексийн дур сонирхолгүй хэвээрээ. Нөхөр ч ажлаа 1-т тавиад хувийн бизнесс хийгээд гэртээ шөнө л ядарсан амьтан ирнэ. Бас л би гэрийн авгай царайлчаал ирэхэд нь бөөн стрэсс болгоол хэрүүл хийгээл. Уг нь нөхөр маань хэвийн сексийн дур хүсэлтэй байсан юм.
Би л дургүй болохоороо донтой энэ тэрээ гээл түлхээл. Бүүр дотроо энэ одоо өөр хүүхэнтэй яваасай гэж хүртэл бодож тэнэгтэж байлаа. Тэгээд бага хүү маань ч одоо овоо боллоо. Би ч бас секс хийчмээр санагддаг болтол эргээд нөхөр маань дургүй болчлоо. 2 эмнэлэгт үзүүлсэн чин түрүү булчирхайн өрөвсөл, сулрал гээд эм бичиж өгөөд тэрийг нь хөөрхий уугаад нэмэргүй ээ. Тэхдээ би одоо уураа барьж байхаар хичээж байгаа. Хүн харахад манайх 3 хөөрхөн хүүхэдтэй бүх юмтай аз жаргалтай гэр бүл. Нөхөр маань чи л дургүйцсээр байгаад би ийм болчлоо гээд байдаг. Би ч буруутай л даа.
Одоо яаж хэвэнд нь оруулах вэ? Дөнгөж 30 гарч яваа ид залуу насан дээрээ ийм юм болчлоо. Ингэдэг гэж мэдсэн бол би юу гэж тийм зан гаргахав дээ, одоо харамсаад ч барахгүй юм. Судлаад байхад жингээ хаяад спортоор хичээллээд ядрахгүй стрэссгүй байлгуул хэвэндээ ордог гэж байна л даа. Миний зүгээс тайван байлгалаа гэхэд ажил нь барагдахгүй юмөө. Би ч бас ажилтай болохоороо бид 2-т тайван ярилцах үе ч гарахгүй юм.
Зочин · 2016/03/07
яаж зөвлөгөө авах бэ
Badmaarag · 2016/03/05
Sulralltai bolno sh dee!!! Er nukhuruu khairlaj saikhan usand oruulj goyo orchind inkhriilj bai!! Ayandaa gaigui bolno oo!! Bi emch yumaa zuvluguu avaarai!!!
Зочин · 2016/03/05
Chi er hvniig ih l gomdooj bn nuhurteigee hiihdee iim Durgu bhaf arggvi
Хүрэлчулуун · 2016/03/05
нууц амрагтай болоод үзэхгүй юу дөө