Одоогоос 40 жилийн өмнө "Цэргийн бодол" дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол "ХУРД". Тус хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн хэмжээнд тэмдэглэж фэнүүдээ баярлуулсан билээ.

Энэ сарын 08-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьж, нэгэн өдрийг нижгэр өнгөрүүлсэн. Тэгвэл одоо тун удахгүй болох цэрэг эрсийн баярыг тохиолдуулан "Цэргийн бодол" тоглолтоо өргөн барихаар боллоо.

Уг дуу нь 1977 онд бүтээгдэж өдгөө 40 шахам жилийн хугацаанд Монгол эрчүүдийн сүлд дуу болон эгшиглэсээр дурсамжаар нь аялуулсаар байгаа билээ.

ЦЭРГИЙН БОДОЛ тоглолт ГУРАВДУГААР САРЫН 18-НД 19:00 ЦАГААС "CASTLE" КЛУБТ 600 ҮЗЭГЧДЭД ЗОРИУЛСАН “VIP" ТОГЛОЛТ БОЛНО.

Уг тоглолтын тасалбар худалдаанд гарлаа. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 30 мянган төгрөг, 50 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Хот дотор 99139933 утсаар та тасалбараа захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой бөгөөд 99117476-с илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.