УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болох ч нэр дэвшихээр горилогчид нүүрс, усны сав, аяга шаазан, цаг тооны бичиг зэрэг байж болох бүх хувилбараар сонгогчдын саналыг худалдаж авах кампанит ажлыг хэдийнэ өрнүүлж эхэлсэн.

Сонгуулийн сурталчилгааны үеэр энэ бүгдийг хоригаосон, хууль зөрчихгүйн тулд хууль зөрчиж байгаа эдгээр үйлдлийг хууль хяналтынхан харсан ч хараагүй царайлах мэт.

2012 онд болсон сонгуулиар АН-ынхан нэр дэвших горилогчдоосоо 50 сая төгрөгийг дэнчин болгож авсан бол МАН-ынхан 100 саяыг нэхсэн удаатай. Сонгуульд нэр дэвших эрхээ ийм маягаар худалдаж авдаг жишиг 2000-гаад оны үед анх тогтож, одоо ид цэцэгаэж байгаа нь энэ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар ч улс төрийн намууд нэр дэвшихээр горилж яваа гишүүдээсээ ил, далд хэлбэрээр мөнгө авдаг жишиг үргэлжлэх бололтой. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн МАН-ын хорооныхон УИХ болон ИТХ-ын хуралд нэр дэвших хүмүүст 50 сая төгрөгийн дэнчингийн босго тогтОосон тухай мэдээлэл. Улмаар нийслэлийн тойргуудад нэр хүнд өндөргэй, олны танип, санхүүгийн хувьд голээд өндөр чадамжгай эрхмүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх такгик барина гэх.

Ямартай ч, дэнчингийн мөнгийг яг таг эцэслэн тогтоогоогүй ч горилогчид наад зах нь ийм хэмжээний мөнгийг намдаа хандивлаж байж нэр дэвшиго шүү гэсэн мессежийг өгчээ. АН-ын хувьд энэ сонгуулиар дэнчингийн мөнгө авахгүй гэж байгаа ч илүү далд хэлбэр рүү оруулж, нэр зүсийг нь өөрчлөх сураг дуулдаж байна. АН засгийн эрхийг барьж байгаагийн хувьд улс төрийн бусад намыг бодвол санхүүгийн асуудалд толгой өвдөхгүй гэлцэх болжээ. Гэхдээ нийслэлийн Ардчилсан намын хороо хуралдаж ирэх сонгуульд нэр дэвших дэнчингийн босгыг МАН-ын адил 50 сая төгрөг болгох шийдвэрийг гаргажээ. 2012 оны сонгуулиар Э.Бат-Үүлийн удирдан оролцсон АН-ынхан НИТХ-ын 45 суудлаас 26-д нь ялалт байгуулж түүхэндээ анх удаа нийслэлийг удирдахаар болсон билээ.