​Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгөө суугаад 2 жил болж байна. 1 хүүхэдтэй. Нөхөр маань хөдөө ажлаар яваад олон хоночихоод ирж байгаагаа надад хэлээгүй.

Би аавындаа хоночихоод очсон чинь ирсэн байсан. Ирэхээ хэлээгүйд нь гайхаад юу ч хэлэлгүйгээр хоол хийж өгөх гэтэл хогны саванд хэрэглэсэн бэлгэвч байсан. Бүр шоконд ороод юу вэ юун бэлгэвч вэ гэсэн чинь өөрөө хэрэглэсэн гээл эсвэл би өөр хүнтэй болсон, гээд л хачин хачин юм яриад бөөн хэрүүл болоод надаас сална гээд хамаг юмыг минь хүргээд ирсэн. Одоо салаад сар гаран болж байна. Санаад байх юм бас хүүхдээ бодоод эргээд нийлье гэсэн чинь хүнтэй болсон дахиж нийлэхгүй гээд надад үнэхээр хэцүү байна би яах вэ? Арай ч ийм хурдан хүнтэй болоод цуг байгаа гэхээр итгэж өгөхгүй юм. Ийм хүн байдаг л юм байхдаа. Би шууд салъя гэж бодож байгаа ч хүүхдээ бодоод бас өөрөө ч их санаад байх юм. Би яавал дээр вэ? Нэг ч холбоо барихгүй ингээд л байгаад байх уу? Өөр хүнтэй болсон цуг байгаа гэж бодохоор үнэхээр хэцүү юм.